Уншиж байна...

Дөрөв. ЗҮҮН СӨНӨД ХОШУУ
Эрээн хотоос Сөнөд Зүүн хошууны төв Мандалт балгас хүртэл нэг цаг яваад хүрнэ. Мандалт балгаст хошууны хүн амын гуравны хоёр илүү нь буюу хорь гаруй мянган хүн суудаг, цомхон, цэвэрхэн мод зүлэг багагүй тарьж байгаа хот ажээ. Анхнаасаа төлөвлөлт сайтай баригдаж байгаа нь орох гарах авто зам шулуун шууд, хажуугаар өнгөрөх төмөр зам хотын цаашдын төлөвлөлт, хаяа тэлэлттэй нарийн уялдсан бололтой харагдана. Одоогоор өндөр шилэн байшин олонгүй ажээ. Гудамжаар нь цахилгаан автомашин, мотоцикль, дугуй сүлэлдэх нь БНХАУ цахилгаан машин үйлдвэрлэлээр тэргүүлэх орны нэг болж байгаа тухай өгүүлэх болсон нь санаанд бууж байлаа.
Шилийн гол аймаг зүүн, баруун Сөнөд гэх хоёр хошуутай ажээ.
Бидний зорьж яваа зүүн хошуу нь араараа манай улстай 316 км зурвасаар хиллэдэг. Бусад талаараа аймгийн хошууд болох Авга, Шулуун хөх, Шулуун хөвөөт цагаан хошуу, Сөнөд баруун хошуу болон Эрээн хоттой хиллэдэг. Мандалт, Баяннуур гэх хоёр балгастай хаяа хатгадаг. Баян-Уул, Сайхан говь, Цагаан овоо гэх гурван сумтай ажээ. Сүүлийн хоёр жил ган гачиг нүүрлэж, Өвөр Монголын элчилгүй их тал таваг сөлтэй шаргал өвсөөр халиурч, сэр сэр салхинд хамхуул өвс дэндэгнэн хаа нэгтээг зорих үзэгддэг тал говийн элс мэт шаргалтан харагдана. Шинэхэн засмал замаар давхисаар хошууны төв Зүүн Сөнөд орж явчихна.
Энэ нутаг илүү нугаламт монгол хониороо алдартай. Хот руу орох зам дахь өндөрлөгт гурван тийш хараад зогсч буй хар нүдэн хонины хун цагаан баримал залсан нь үүнийг ямар нэг тайлбаргүйгээр ойлгуулна.
Сөнөд хошуу 1930-аад оны хил дамнасан их нүүдлийн тухай түүхийг өөртөө агуулдаг. Тиймээс хилээр зааглагдан салсан ахан дүүс цөөнгүй бий.
Монголын, түүний дотор манай Дундговиос олон айл өрх их нүүдэлд өртөн хил давж энэ Сөнөд хошууны нутагт арав гаруй жил суурьшсан юм билээ. Энэ их нүүдлийн амьд гэрч ахан дүүс нэг нэгнээ сурах ажээ. Одоо энх тунх аж төрж ер гаруй нас зооглоод байгаа хөгшчүүл Сөнөд хошуугаар нутаглаж байснаа, тэр ч бүү хэл бага балчиртаа Дилав хутагт Жамсранжав гэх түүхэн хүний тухай хуучилдаг. Сөнөд хошууны Гурван-Усны хийд орчимд нутаглаж асан
Эзэн богд Чингис хаан ус хомс энэ нутгаар явахдаа сэлмээрээ цавчихад булгийн ус бургилан гарч ангаж цангасан цэргүүд нь цэнгэн баясаж байснаас "Цэнгэн булаг” хэмээн нэрлэсэн нь сунжирч өдгөө Сэнсэн булаг хэмээх болсон домогтой.
Чингисийн эцэг нэгт дүү, зуу шахам насалсан их бөх Бэлгүдэйн нутаг-Авга хошууныхан найман зууны тэртээх Бэлгүдэйн аман хүзүүний ясыг дээдлэн хадгалж байгаа бөгөөд энэ ард түмний нутагт Бэлгүдэйн дурсгалын цогцолбор хүрээлэн, бас түүний нэртэй жуулчны бааз ч байдаг. Чингис хаан эцэг нэгт дүүдээ тасалж өгсөн газар нутгийг эзэгнэн суусан ард түмний хойчис нь өнөөгийн Авгацуул юм. Чингис хаан их Монгол улсыг нэгтгэхдээ Хасарын хаваар, Бэлгүдэйн бяраар ялсан гэж үздэг төдийгүй Бэлгүдэйн аман хүзүүний ясанд дөрвөн Авгацуулаас гадна Үзэмчин, Сөнөдчүүд ч мөргөн сайн бөх төрөх адис авдаг гэсэн.
Зүүн сөнөдийн төв барилгаа өвөрмөц загвараас барьсан байдаг. Театр, наадмын талбай, захиргааны төв байруудыг сонирхон үзлээ. Зүүн Сөнөдийн арван гурван овоо бүтээжээ. Түүний ард хамгийн том гэх тодотголтой тэмээний хөшөө байгуулжээ.
Хэдхэн жилийн өмнө БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Сөнөд Зүүн хошууны урлагын тоглолтыг үзэж билээ. Маш сайхан өвөрмөц ардын дууны дуут бүжиг байж билээ.

zxc4654
zxc4654
zxc4655
zxc4655
zxc4656
zxc4656
zxc4657
zxc4657
zxc4658
zxc4658
zxc4659
zxc4659
zxc4660
zxc4660
Previous Next Play Pause
zxc4654 zxc4655 zxc4656 zxc4657 zxc4658 zxc4659 zxc4660

 

Бусад мэдээ

Mar 30, 2024 124

ДАЛД ЕРТӨНЦ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/