Уншиж байна...

Хоёр. ШИЛИЙН ГОЛ АЙМГИЙН ТӨВ ШИЛИЙН ХОТ
Шилийн Гол нь Өвөр Монголын төв хэсэгт байрлаж, нийт 203 мянган км² газар нутагтай, 1 сая гаруй хүн амтай, үүний 30 хувь нь монгол үндэстэн байдаг. Төв нь Шилийн хот. Бээжингээс 460 км зайтай, Хөххотоос 470 км зайтай. Тус аймгийн эдийн засаг нь уул уурхай, хөдөө аж ахуйд тулгуурлана.
Шилийн Гол аймаг нь хойд талаараа Монгол улс, зүүн талаараа ӨМӨЗО-ны Улаанхад, Түнгляо, Хянган, баруун талаараа Улаанцав, өмнө талаараа Хэбэй мужтай хиллэнэ. Монгол улстай 1098 км хилийн шугамтай. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын хилийн Бичигтийн боомтоор, хятад улсын Зүүн Хадавч боомтоор хиллэдэг. Уг хоёр боомтоор бараа эргэлтийн тоо байнга өсч байгаа юм.
Шилийн Гол аймаг нь байгалийн эх баялаг ихтэй. Шилийн Гол бол Хятад улсын мал аж ахуйн чухал бааз газар билээ. Газрын хөрсөндөө байгалийн баялаг ихтэй. Одоо геологийн хайгуулаар 80 гаруй торд газрыг олоод байгаа бөгөөд тэдгээрийн 30 гаруйнх нь нөөцийг тогтоогоод байгаа ажээ. Нүүрсний эх баялаг ихтэй, асар их нөөцтэй нь тогтоогдоод байна. Тал хээрийн нутаг нь жуулчлалыг татах өвөрмөц онцлоготой. Тал нутгийн байгалийн дархан цаазтай бүс, Юанийн улсын дээд нийслэлийн туурь, Бийсийн сүм, Өлөг Гүрвэлийн чулуужмал зэрэг бий. Жил бүр улсын дотоод гадаадын жуулчдыг 1 сая 500 мянган хүн хүлээн авч байна.
Сүүлийн жилүүдэд Шилийн Гол аймаг тал нутгийн экологийн орчны хамгаалалт байгуулалтыг чухалчлахын зэрэгцээ нүүрс, цахилгаан, нефть, мах, шүү, уурхай зэргийг гол хөгжүүлж, эх баялгийн авуулдагтаа түшиглэн, аж үйлдвэржилтээр гол болгож, эдийн засгийн үсрэнгүй дэвшилтийг биелүүлж, эдийн засаг нийгмийн түргэн хөгжил тодорно.
Шилийн гол аймгийн төв Шилийн хот нь Эрээнээс хавьгүй том, шинэ шинэ байшин барилгуудтай. Одоо Шилийн гол аймагт 1 сая орчим монголчууд амьдардаг.
Шилийн хот БНХАУ-ын Өвөр Монголын Шилийнгол аймгийн төв, хошууны энтэй хот. Аймгийнхаа Шулуун хөх хошуу, Авга хошуу, Зүүн Үзэмчин хошуу, Баруун Үзэмчин хошуу, өөртөө засах орныхоо Улаанхад хоттой хаяа залгадаг.
Шилийн голын зочид буудал тохитой юм. Зочид буудлын цонхоор хотын байдал харагдана.
Шилийн хотын хойд хэсэгт байрлах нэрлэгдэж байсан Бэйсийн сүмээр очив. Энд эртнээс тахиж ирсэн одоо байдаг Сүүлийн жилүүдэд Шилийн голын ойролцоо овоонуудыг нэгтгэн арван гурван овоо болгон өөрчилсөн байна. Овоог ойрын жилүүдэд сэргээж тахидаг болгосон бөгөөд сүм хийдийг сэргээж зассан байна.
Бейсийн сүмийн өмнө талбайг тойрон байрлах аялал жуулчлалын дэлгүүрээд орж дурсгалын зүйл сонирхов. Эндээс монголын нийслэлд очиж Төрийн хар сүлдэнд залбирч мөргөх байсан тул тэнд өргөх дурсгалын зүйлсийг Бейсийн сүмийн тэндээс авч бэлэгшээсэн хэрэг юм.
Сүмийн өмнөх талбайд хонь хөлөглөсөн тэргэнд хүүхэд суулган яваа нь нүдэнд содон тусав. Өдрийн цагаар хөгшин залуугүй цуглараг хөдөлгөөнт гимнастик хийж байгаатай таарлаа.
Шилийн хотын ойр хавиар Авга нар болох эртний Монгол аймаг амьдарч ирсэн. Авга, Авга нар, Хуучид гэж гурав нь Монгол аймаг юм. Одоо Авга нарын хошуу нь Шилийн хот болсон бөгөөд Авга хошуу нь бие даасан хошуу хэвээрээ байгаа.
Тэндээс хотын төв талбайд очлоо. Өвөрмонголын бүх л хотын төвд монголын баатруудын дурсгалын хөшөөтэй байдаг. Шилийн хотын төв талбай чөлөөтэй, уужим талбайтай, зүүн өмнөд хэсэгт Өвөр Монголын Шилийн гол аймаг, Шулуун хөх хошууны Өвөр Монголын яруу найрагч, зохиолч Н.Насанцогтын хөшөө байрлана. Тэрээр Өвөр монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч ба орчуулагч, сурган хүмүүжүүлэгч, соён гэгээрүүлэгч,үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний оюун санааны төлөөлөгч билээ. Багаасаа Монгол ардын аман зохиол, үлгэр холбоо сонсож өссөн хүүхэд байсан, тэрээр 1937 онд Цахарын Монгол залуусын сургуулийг дүүргээд дараа жил нь Япон улсын Токиогийн Дорнодахины их сургуульд суралцаж төггсөн. 1942 онд Өвөр монгодоо буцаж багшилсан. 1945 онд БНМАУ-ын чөлөөлөх армийн /Лхамсүрэн гэдэг хүнтэй/ хамт БНМАУ-д очиж Сүхбаатарын нэрэмжит намын шинэ хүчний дээд сургууль элсэн суралцсан. Монголд байхдаа олон сайхан зохиолч нартай дотно нөхөрлөж явсан нь тэдгээр хүмүүсийн дурсамжийн хуудаснаа мөнхрөн үлдсэн билээ. Энэ хугацаанд тэрээр "Улаанбаатар", "Үүр","Саальчин хоёр дүү минь","Нэргүй нэгэн цэцэг","Монголын залуус","Сүхбаатар Чойбалсангийн замаар" гэх олон сайхан шүлгээ бичиж үлдээжээ. Tэрбээр Сэтгэлийн хань, Элс манхны их нутаг, Хаврын нар Бээжингээс зэрэг арав гаруй ном түүвэр зохиолыг бичиж хэвлүүлжээ. На.Сайнцогтын шүлгүүд БНМАУ-д хэвлэгдэж байв.
Тэрээр бас Өвөр монголын эрх чөлөө тусгаар тогтнолын цогтой тэмцэгч, гэгээн удирлагч асан Намжилванчигийн Дэмчигдонровын ордонд нарийн бичээчээр ажиллаж байжээ. Өвөр монголын үндэсний эрх чөлөө тусгаар тогнолын төлөөх тэмцэл хятадын түрэмгийлэгчдэд нугачин дарагдсаны дараа тэрээр Цахар аймгийн дарга, Өвөр монголын зохиолчдын эвлэлийн дарга зэрэг үүрэг тушаал хариуцаж байжээ. 1966 онд эхэлсэн хятадын соёлын хувьсгалын
жилүүдэд Дэмчигдонров ноёны нарийн бичээч байсан гэдгээр нь түүнийг урвагч, үндэснийг салган тусгаарлагч, хувьсгалын эсэргүү зэрэг хэргээр тарчлаан зовоосоор байсан ч түүний үндэс угсаагаа гэсэн хатан зориг нь өчүүхэн ч нугараагүй бөгөөд тун удалгүй 1973 онд учир битүүлгээр Шанхайд нас баржээ. Хөшөөн дээр хэсэг хугацаанд дурсан суулаа. Ай монголчууд минь ээ.
Тэнд манайхны нэрлэснээр хуучин гэр хороолол орчин үеийн нэгдсэн орон сууцанд бүрэн халаагаа өгсөн байна. Ахмад настны хотхоныг барьж байгуулан орон сууцаар хангасан. Тухайн ахмад настан нас барсан тохиолдолд уул орон сууцыг үр хүүхэд нь өвлөхгүй, харин байр шаардлагатай өөр ахмадад шилжүүлнэ. Тэнд нийгэм ахуйн асуудлыг төрөөс бүрэн шийдвэрлэсэн төдийгүй ахмадуудын амар тайван байдлыг хангах үүднээс энэ хотхон руу машин тэрэг оруулахгүй, зөвхөн зохих байгууллагын зөвшөөрлөөр нэвтэрнэ. Энэ хотхонд ахмадуудад юү хэрэгтэй байна, тэр бүхнийг төр, засгаас хангаад өгчихсөн нь дэндүү сайхан. Дуулдаг нь дуугаа, хуурддаг нь хуураа, бүжиглэдэг нь бүжгээ тоглоод л өрөө өрөөндөө зугаатай нь аргагүй байхад нэг хэсэг нь тоглоом наадгайн өрөөнд хэд гурваараа янз бүрийн тоглоомоор зугаацаж, гадаа ч есөн шидийн төхөөрөмж бүхий талбайд нэг хэсэг нь дасгал хөдөлгөөнөөр хичээллэх жишээний...
Нөгөө талаар малчдад зориулан орчин үеийн хороолол барьж бүх малчин айл өрх бүр хотын төвд 3-аас дээш өрөөтэй байртай болсон. Малчид хөдөө мал аж ахуйгаа эрхлэх гэр оронтой, тэндээ төвлөрсөн эрчим хүчээр хангагдсан, хотынхноос дутахгүй орчин нөхцөлтэй ч аймгийн төвд ийнхүү төрөөс хөнгөлөлттэй нөхцлөөр өгсөн байртай. Энэ хороолол нь 5-6 давхар барилгууд бүхий том цогцолбор юм. Ингэхээр утаа гаргадаг байшин барилга гэж алга. Одоо аль болох утаа гаргадаггүй, цахилгаан машин тэрэг хэрэглэх тухай ч ярьж эхэлжээ. Аль ч улиралд утаа униар гэж байхгүй, 360 мянга орчим хүн ам оршин суудаг энэ хотыг "Талын цагаан сувд" хэмээн нэрлэсэн нь оносон нэр гэлтэй. Малчин өрхийн 80 хувь нь эрчим хүчний төвлөрсөн сүлжээнд хамрагдсан, хорин хувь нь сэргээгдэх эрчим хүчтэй байгаа юм байна.

zxc4648
zxc4648
zxc4649
zxc4649
zxc4650
zxc4650
zxc4651
zxc4651
zxc4652
zxc4652
zxc4653
zxc4653
Previous Next Play Pause
zxc4648 zxc4649 zxc4650 zxc4651 zxc4652 zxc4653

 

Бусад мэдээ

Mar 30, 2024 124

ДАЛД ЕРТӨНЦ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/