Дарханд бид үдийн хоолоо идээд цааш Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хот руу хөдөлсөн юм. Одоо бол замд саад болох зүйлгүй. Дарханы Орхон сумруу салдаг хэсэгт цагдаа хяналт тавьж байгаатай таарав. Өрөө голын гүүр гараад Ковидын хяналтын цэгт тулж ирлээ. Бүртгэл хийгдээд цааш хөдөлгөөнөө үргэлжлүүлэв. Одоо бол замын дагуух намрын тариа ургалтыг харж явахтайгаа болов. Зам сайхан байна гэдэг ийм ажээ. Хүн байгалийн сайханд нүд сатайрч явлаа.
Сүхбаатар хотод хоноглоод өглөө эрт Алтанбулагийг зорьлоо. Худалдааны чөлөөт бүсээр оров. Миний хувьд өмнө Эрээн, Хөх хотын чөлөөт бүстэй танилцаж байсны хувьд чөлөөт бүс гэж өөр зүйл харсан билээ. Чамлахаар чанга атга гэгчээр ямар ч байсан чөлөөт бүс ажлаад эхэлжээ. Хоосон байсан чөлөөт бүсийн хашаанд цөөнгүй худалдааны төвүүд баригдсан байна. Тэдгээрийг холбосон зам тавигджээ.
Миний үзсэн чөлөөт бүс нь хил дээр бус нутгийн гүнд эдийн засгийн хувьд хөрөнгө оруулалт ихээр татсан үйлдвэрлэлт, ажилчдын байрлах хороолол, эмнэлэг, сургууль, захиргааны төв байрласан, амралт цэнгэл, зугаалгын газартай цогцолбор газар байсан.
Хил дээрээс бид зорчигчоо аваад тогтсон дэглэмийг хатуу баримтлан замдаа зогсолгүй явсаар Дулаанхааны хяналтын цэг дээр ирж лацаа авч улмаар хот руу хөдөлсөн билээ.
Улаанбаатар хот руу орохдоо Хүй долоо худагийн замаар явсан. Чөлөөтэй зорьчиж байсан тул автомашины хөдөлгөөн ихтэй байлаа. Хүй долоон худагийн засмал зам борооны усанд идэгдсэн бололтой хонхрууд байсхийгээд таарна. Нүх нь гүн. Болгоомж алдаж автомашины дугуйгаа нүхэнд “тааруулчихвал” явах эд анги эвдэх, цаашлаад осол гарах ч эрсдэлтэй. 61-ийн гарамаас баруун аймгийн замруу ороход ороход яг 24 км туулж байв.