“Sergelen international expedition” төрийн бус байгууллагаас 1000 жил тайлаагүй Түрэг бичээс нь Монгол бичээс байсныг баталжээ. Тус ТББ-аас өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийж байна.
Энэ талаараа “Sergelen international expedition” ТББ-ын тэргүүн С.Сэргэлэн хэлэхдээ “Өнөөдрийн Монгол Улсын нутаг дэвсгэр дээрээс нийтдээ 70 гаруй их, бага хадны бичээсүүд олдож, судалгаанд орсныг бүхэлд нь манай эриний VI-VIII зууны үед төрт улсаа байгуулсан Түрэг төрийн түүхэнд хамааруулсан авч үзсээр ирсэн.
Энэ хадны бичиг 2000 гаруй жилийн өмнө Хүн улс зохиож, 1000 гаруй жилийн турш Түрэг, Уйгарын төрт улсууд өөрсдийн төрийн албан бичиг үсэг болгон хэрэглэж байгаад манай эриний XII-XIII зууны үед Их Монгол Улсын үед уйгар бичгийг төрийн албан бичиг болгон авч хэрэглэснээр аажимдаа мартагдах болсон юм. Гэвч 2000 жилийн дараа энэхүү хүн бичгээ дахин сэргээж уншиж байгаа нь манай Монгол Улсын түүх, хэл шинжлэлийн шинжлэх ухаанд “шинэ нээлт” болж үнэлэгдэх болно" гэсэн юм.