Уншиж байна...

Монгол дахь шашины байгууллагын удирдлагууд нэг нэгнийхээ үйл ажиллагаатай танилцаж, тулгамдсан асуудлаар санал бодлоо солилцдог уламжлал тогтоод олон жил болж байгаа билээ.
Энэ удаагийн уулзалт Монгол Бөөгийн тэргүүн удган Б.Байгалмаагийн онгодын өргөөнд болов.
2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн даваа гарагийн 11.00 цагт МБНЭ-ийн үйл ажиллагаатай танилцах Шашины төлөөллүүд хүрэлцэн ирлээ. Төлөөлөгчдийг МБНЭ-ийн аймаг, хот, бүс нутгийг хариуцсан салбар байгууллагуудын удирдагч нар угтан мэндчилсэн байна.


Шашины төлөөлөл монгол бөөгийн өргөөнд байрлалаа эзлэх мөчид Монгол Бөөгийн тэргүүн удган Б.Байгалмаа хуур, манжигаар онгоддоо залбирч, мэдүүлж үйл ажиллагаагаа эхэлсэн.
Морин хуурын эгшигээр онгодын гэртээ уртын дуу, дэлхийн сонгодог аясыг наадуулж онгод, зочид төлөөлөгчдөө цэнгүүлэв.
Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн үйл ажиллагааны тухай ведио Танилцуулга хийгдлээ. Ороолцогчид Тэнгэр үзэлт, бөө мөргөлийн талаар асуулт тавьж, хариулт авлаа.
Үдийн хоолны дараа МБНЭ-ийн Дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү “Шүтэх эрх чөлөөний тухай” бодол саналаа илэрхийллээ. Мөн Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн, Ц.Отгонсүрэн нар санал бодлоо хэлээ.
Уулзалтанд оролцсон шашины төлөөлөл шашины байгууллагын үйл ажиллагаанд тулгамдаж байгаа асуудлаа шийдвэрлүүлэх зорилгоор төр, захиргааны байгуулагууд хандаж байгаа тухай мэдээлэл хийлээ.
Уулзалтад шашины байгууллагын төлөөлөл оролцсоны гадна МБНЭ-ийн урилгаар Халимаг, Буриадын бөөгийн төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцлоо.
Шашины уулзалтад оролцогчдыг угтаж авахаар МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүд, Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү, Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн, МБНЭ-ийн Залуучуудын Зөвлөлийн удирдагч, Монгол бөөгийн удган Т.Анхмаа, Төлөөллийн зөвлөлийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн дээд удган А.Оюунтуул, Монгол бөөгийн их удган Ц.Отгонсүрэн, Монгол бөөгийн тэргүүн дээд удган Б.Нанжаа, Монгол бөөгийн тэргүүн зайран Т.Пүрэвдорж, Монгол бөөгийн тэргүүн удган Б.Батжаргал, Р.Маахүү, Б.Солонго, Монгол бөөгийн зайран У.Ганхуяг, Б.Болдбаатар, Б.Амарсанаа, Монгол бөөгийн удган Ж.Эрдэнэцэцэг, С.Батзул нар угтаж авлаа. Эдгээр гишүүдийн идэвхитэй оролцоотойгоор уулзалт, ярилцлага амжилттай болж өнгөрлөө.
Уулзалт ярилцлагын бэлтгэлийг хангахад Б.Байгалмаагийн зүтгэл чухал үүрэг гүйцэтгэснийг онцлон тэмдэглэж байна.
Уулзалтад оролцсон төлөөлөлд МБНЭ-ээс Монгол дахь шашины байгууллагын уулзалтын түүхэн үйл явцыг харуулсан фото-альбом хийснийг дурсгал болон гардууллаа. Уулзалтын төгсгөлд дурсгалын зураг авахууллаа.

3
3
4
4
13
13
Previous Next Play Pause
3 4 13

Бусад мэдээ

Mar 30, 2024 393

МЭДЭГДЭЛ

Feb 20, 2024 177

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/