Уншиж байна...

2024 оны 2 дугаар сарын 19-ны өдөр
МБНЭ-ийн ДЦХ-н Даландолдугаар хуралдаанаар өвлийн улирлын онгодын төлөгийг хэлэлцэж олон түмэнд “Сонордуулга” гаргаж байсан билээ. Бид энэхүү онгодын айлдварын цаг хугацааны тооцоон дээр алдсан байна. Үйл явдлыг тухайн жил болно гэж алджээ.
Гэвч онгодын айлдвар нь энэ жилийн цаг уурын үйл явдалтай таарч байгаа юм. Бөө нарын нэгдсэн тахилга хийж гаргасан ”БУРХАН ХАЛДУНЫ НЭГДСЭН ИХ ТАХИЛГЫН ТУНХАГЛАЛ”-д бөөгийн онгодын айлдварт ““Сүүлийн 100 жилийн хамгийн урт ноцтой өвөл болохыг сануулж байна. Мөн хамгийн хүйтэн өвөлтэй нүүр тулна гэж мэдээлж байна. Энэ мэдээллээр бол дэлхийн өнцөг булан бүрт хүйтрэлт явагдана. Энэхүү урт өвлийн дараа цаг уурын нөхцөлд өөрчлөлт гарч магадгүй. Цаг агаарын хүйтрэл урьд өмнөхийг бодвол эрт эхлэхээр байна. Өвлийн хүйтрэл нь намрын сар дуусаагүй байхад эхэлж, өвлийн эхэн сард бүр хүйтэрч, хүйтэн жавартай байна.

Цас эрт орох бөгөөд дэлхийн цас үзээгүй газруудад ч гэсэн цас орох үзэгдэл болно. Зарим улс орон ийм өвлийг хэзээ ч харж байгаагүй. Тун удахгүй мэдэгдэхүйц хүйтрэл эхлэх болно. Тиймээс өвөлд эртнээс бэлтгэж, мал аж ахуй, гэр, орон байрны дулаалгаа хийж, өвс, хадлан, түлш, нөөцөө хангаж, өвлийн хувцсаа базааж урьдчилан сэргийлж ажиллахыг анхааруулж байна. Өвөл бидний хувьд байнгын үзэгдэл байсан байсаар ирсэн гэхдээ энэ өвөл их хүйтэн, маш урт болно гэж үзэж байна. Тэгэхээр өвөл нь намрын адаг сард эхэлж, хаврын дунд, адаг сар хүртэл хүртэл үргэлжилэх төлөвтэй байна. Ийм урт, хүйтэн өвөл ойртож байна.” Монголын түүхэнд ийм өвлийн дараа содон үйл явдал өрнөсөөр ирсэн түүхэн уламжлалтай. Түмэн олон минь тунгаан бодож ажил үйлсдээ анхаарч ажилна биз ээ хэмээн сонордуулсан байдаг.
Засгийн газрын 2024 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан улсын хэмжээнд ГАМШГААС ХАМГААЛАХ ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖҮҮЛЭХ ШИЙДВЭР гаргасан билээ. Монголын бөө нар өндөр мэдрэмжтэйгээ харуулж, төр засгийн шийдвэрийг дэмжин улс орныхоо тулгамдсан асуудалд тус нэмэр болсон үйл ажиллагаа хэрэгжүүлэхийг хүсч байна.
Жинхэнэ, Монгол бөөгийн алдартай их зайран Дамдин байсан бол, өнөө цагт олноор нэгэн газарт цугларч “ГАЛЫН НААДАМ” хийхийн оронд, монгол түмэндээ байгалийн гамшиг тохиолдсон газрууд, мянга мянган малчин айл өрхөд зориулж тэдний санаа сэтгэлийг дэмжиж, эд материалын тусламж үзүүлэхийг илүүд үзэх байсан. Тиймээс энэ удаа галын наадамт зориулах зан үйлээсээ татгалзаж, ард түмэндээ бага ч гэсэн тус дэм үзүүлж ажиллахыг хүсч байна. Цаг үедээ мэдрэмжтэй хандах нь зүйтэй билээ. Цаг нь болохоор бидэнд нэгдэж хийх зан үйл, олонтой тохиох болно.
МБНЭ-ийн аймгуудын бөөгийн хүрээлэн, сумдын бөөгийн зөвлөл, улаач нар амьдран суугаа газартаа онгод, сахиусаа залж, уул усны эзэн лус, савдагийн догшролтыг тайвшруулан, ийм бэрхшээлтэй тулгарсан малчин айл өрх бүрд галын тахилгыг хийж, сэтгэл зүрхний их галыг бадрааж, байгалийн гамшигийг даван туулахад баатарлаг хөдөлмөрийн эрч хүч, урам зоригийг хайрлаж, эд материалын дэмжлэг үзүүлж, биеэр манлайлан зүтгэж, ажиллахыг зөвлөж, уриалж байна.
Монголын ард түмэн бол олон мянган жилийн түүхэнд байгалийн хүнд бэрхшээлийг даван туулсаар ирсэн баатарлаг, хөдөлмөрч ард түмэн билээ.
Мөнх хөх тэнгэр Эзэн Чингис хааны ариун сүнс биднийг ивээж гараа сунгах болно.
МБНЭ-ИЙН ТЭРГҮҮН Д.ЖАРГАЛСАЙХАН

Бусад мэдээ

Mar 30, 2024 389

МЭДЭГДЭЛ

Feb 20, 2024 175

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/