Уншиж байна...

Мөн 2006 онд тус театрын дэргэд Зууны манлай уртын дуучин Ж.Дорждагва, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт ардын жүжигчин, Зууны манлай уртын дууч Н.Норовбанзад нарын нэр алдрыг мөнхжүүлсэн гэрэлт хөшөөг босгож "Уяхан замбуу тивийн наран” дууны үгийг сийлэн мөнхөлсөн нь жуулчдын очих дуртай газрын нэг болжээ.
Яг энэ л газар Монгол бөөгийн Тэнгэрийн тахилга боллоо. МБНЭ-ээс зохион байгуулсан нэгдсэн тахилгын Тэнгэрийн тахилгыг Буриад бөө нар толгойлон бөөлсөн нь олонтай билээ.

Их газрын чулуу” нь далайн түвшнээс 1565-1709 метр өргөгдсөн боржин, асмалжин, толбожин гэх мэтийн гүний чулуулаг, пермь, цэрд, гурав дахь галвын элсэн чулуу, нүүрслэг занар, алаг мөлгөр хөрзөн, шохойн чулуунаас тогтсон ухаа ягаан өнгөтэй, том ширхэгтэй талстуудаас бүрдэх ба тууш, босоо, хөндлөн янз бүрийн хагарал газруудтай.
Өлзий, Сүмбэр, Баян уул, Хайрхан зэрэг ноёлог өндөрлөг, хайрхад савдагуудтай. Хайрхаддаа зориулж, Нэгдсэн тахилгын Хайрханы тахилгыг Монгол бөөгийн тэргүүн удган Ж. Өлзийсайхан толгойлон бөөлж, Монгол бөөгийн удган Эрхэмбаяр, Зайран Бум-Эрдэнэ нар тэргүүлж бөөлсөн билээ.

Зургадугаар сарын 14-ны өдрийн үүрээр Долоон өвгөн одыг тэгшрэх үед өргөл өргөж ажил үйл бүхнээ даатган хүслээ хэлж, Нэгдсэн тахилгын өвгөн долоон одны тахилга эхэлсэн билээ. Долоон өвгөн одны өргөл бол нэн чухал засал болдог байна. Долоон бурхан одыг монголчууд “шанага долоон од” хэмээн нэрлэх нь ч бий. Шанага далий байвал дотор нь сүү хийгээд нэмэргүй урсаад асгарчихна. Тийм учраас Долоон бурхан одны байрлал тэгширсэн үед сүү өргөвөл сайн хэмээн монголчууд үзсээр ирсэн билээ.

2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн үдэд Дундговь аймгийн Их газрын чулуунд хийгдэх Нэгдсэн их тахилга руу МБНЭ-ийн цуваа хөдөллөө. Төв аймгийн нутагт байрлах эртний буган хөшөө бидний тахилгын аяны анхлан үдлэх цэг байлаа.
Төд удалгүй бид Дундговийн нутаг болох Тавиур дээр давхарлаад тавьчихсан зүссэн ааруул мэт харагдах, өвөрмөц, сонин, содон хайрхан Бага газрын чулуу хэмээх үзэсгэлэнтэй сайхан байгальд очлоо.

2024 оны 2 дугаар сарын 01-ны өдөр Бөөгийн Зөвлөлийн дөчиннэгдүгээр хуралдаан МБНЭ-ийн төв байранд болж:
Нэг. БОДЛОГЫН АСУУДАЛ
Хоёр. НЭГДСЭН БОЛОН ОРОН НУТГЫН ТАХИЛГА
ГУРАВ. СУРТАЛЧИЛГААНЫ АЖИЛ
Дөрөв. ГАДААД ХАРИЛЦАА
Тав. ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ
Зургаа. ДОТООД АЖИЛ зэрэг 20 асуудлаар санал солилцож, МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн 102 дугаар хуралдаанаар 14-н асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэлээ.

Монгол дахь шашины удирдлагуудын уламжлал болсон ээлжид уулзалт 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр боллоо. Энэ удаагийн уулзалт, зөвлөлөгөөн Ватиканы Төлөөлөгчийн Газрын санаачилгаар хийгдлээ.
Уулзалтад Монголын Бөө Нэгдсэн Эвлэл, Долоо дахь өдрийн Адвентист Чуулган, Зүүнхүрээ Дашчойлинг Хийд, Монголын Эвангелийн Эвсэл, Орос Үнэн Алдартны Сүм, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмын удирдлагууд оролцлоо.

Энэ зун монгол бөөгийн хувьд нэгэн цикл хугацааны ололт амжилтын хэмжүүр, хүрсэн өндөрлөгийн тухай арвин мэдээллийн өдрүүд тохиож байна. МБНЭ-ийн удирдлагууд бүх л арга хэмжээнд оролцож үйл явцыг сонирхолоо. Манай сайтууд эдгээр үйл явдлыг сурталчилсан. Нэг нэгнээ шүүмжлэлийн нүдээр харвал олон зүйл ярих байх, тэр нь чухал бус гэдгийг онцлон тэмдэглэе.
Монгол бөөгийн байгууллагууд өнөөдөр, өөр, өөрийн өвөрмөц шинжийг харуулсан тувшинд хүрч үйл ажиллагаагаа явуулж байна. Саяхан болсон Бөөгийн фестоваль, бөөгийн байгууллага, олонлогууд, галууд ямар тувшинд хүрсэнийг харуулсан төдийгүй, одоо цаашид хэрхэх тухай эргэцүүлэн бодоход хүргэж байна. Зарим нэг авхаалжтай хүмүүс, дээр нь улс төрчид Монгол бөөг шоу болгоход түлхүү анхаарч, бид ч тэдний “эргүүлэгт” умбаж явна.

Баатр бид хоёр Халимагийн нутагт танилцсан юм. Халимагийн язгуур урлагыг залгамжлан авч яваа уран бүтээлч. Тэрээр буриадад урлагын салбарт ажиллаж байгаа. Энэ удаа олон бяцхан шавь нартай монголд морин хуураар сургалтад сурч байгаатай учирсан. Тэгээд бяцхан уран бүтээлчидтэй уулзсан онцгой сайхан мөч билээ. Монгол өв уламжлал ийнхүү өвлөгдөж явна. Бахархууштай, дэмжвэл зохих үйл явдал билээ.

Бусад мэдээ

Mar 30, 2024 1829

МЭДЭГДЭЛ

Feb 20, 2024 651

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/