Уншиж байна...

Түмэн олныхоо төлөө өөрийн бүхий л амьдралаа зориулсан Хөвсгөл аймгийн Дархадын алдартай зайран, тэнгэрийн оронг зорьж, бидэнд уй гашууг авчирлаа.
Э.Балжир нь Хөвсгөл аймгийн Ренчинлхүмба Хармайн голд малчин ардын гэрт төрж, өссөн Улаанхуулар овгийн улаач билээ.
Тэрээр Хөвсгөл аймгийн Хатгал суманд ерөнхий боловсролыг эзэмшиж, сургуулиа төгсчээ. Бүхий амьдралаа улаач хүний хүнд хэцүү замналаар явж, түмэн олондоо тус дэм хүргэсээр ирсэнийг хот, хөдөөгийн ард түмэн дурсаж байдаг.
1978 онд онгодын барианд орж, Дархадын алдарт удган Надмидад шавь орж угаа авсан байдаг.
2016 оны 10 дугаар сарын 10-нд өөрийн хүсэлтээр МБНЭ-д гишүүнээр элсэж байжээ. МБНЭ-ээс зохион байгуулсан арга хэмжээнүүдэд залуу үедээ өөрийн санал бодлоо илэрхийлж, идэвхтэй оролцдог байлаа.
2015 оны10 дугаар сарын 10-ны өдрийн Мөнх тэнгэрийн сургаалийг Монгол төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн тунхагласаны 2225 жил, Монголын “Тэнгэрийн улаач” нарын нэгдсэний 3 жилийн хүрээнд Монгол туургатны нэгдсэн Их Хуралдайд оролцсон.
2014 оны 07 дугаар сарын 3-4-ний өдөр Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутагт “Хөвсгөл” нуурын Нэгдсэн их тахилгад Лусын тахилгад толнойлж бөөлсөн.
2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл нуурын нэгдсэн тахилгад Лусын тахилгыг толгойлж бөөлсөн.
2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр. Төрийн бүх цэргийн Хар сүлдний тахилгад Толгойлж бөөлж, түүхэн замналаа өргөжүүлсэн байдаг.
2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Нарны залбиралд оролцсон.
2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад Лусын тахилгыг толгойлж бөөлсөн.
2017, 2018, 2021 оны Монголын бөөгийн цол, шагнал олгох ажиллагаанд оролцож байжээ.
Монгол бөөгийн их зайран Э.Балжир нь Байгал далайн Ольхон арал, Бух ноёны хээрийн онгонд тахилга хийж байсан түүхтэй.
Тэрээр сүүлийн жилүүдэд БНХАУ-ын Өвөрмонголд ажиллаж олон улаачийн зан үйлийг тэгштгэх ажилд зүтгэсэн нэгэн билээ. Энэ үедээ МБНЭ-ийн удирдлагаас чиглэл авч, алдаа оноогоо харилцан ярилцаж байсан. Залуу үедээ сургамж болохоор МБНЭ-ийн удирдлагыг хүндэтгэн байнгын харилцаатай нэгэн байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Монголын бөө нарыг хүлээн авсан уулзалтад оролцох хүсэлтээ илэрхийлдэг байсан. Энэ хүсэлт нь биднээс хамаарахгүй зүйл байсан.
Мөнх тэнгэийн төлөө түүний зүтгэлийг үнэлэн “Мөнгөн шонхор”, “Алтан шонхор” медалиар шагнагдсан.
Монгол бөөгийн уламжлалыг өөрийн өвөрмөц хэлбэрээр өвлөж ирсэн түүний туулсан зам нь одоо үед бусдад үнэтэй сургамж болж байна. Түүний Мөнх тэнгэрийн төлөө тууштай замнасан өв уламжлалыг хойч үе нь залгамжлан хөгжүүлэх болно.
МБНЭ-ИЙН ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДАЙН ГИШҮҮД
Д.Жаргалсайхан, Д.Одонхүү, П.Батжаргал, Б.Бадамсүрэн, Г.Гэрэлтуяа, Ц.Отгонсүрэн, А.Энхтайван, Б.Нанжаа, Ц.Дуламжав, Ж.Өлзийсайхан, Б.Батжаргал, Б.Нарангэрэл, Б.Бахаамаазагд, Р.Маахүү, А.Оюунтуул, Б.Мөнхчулуун, Д.Улаанцэцэг, Г.Янжинлхам, Я.Мөнгөнсувд, Я.Отгонбаатар, Б.Солонго, Ц.Бор, Д.Сосорбарам, Ц.Лувсанлхама, Б.Энхээ, Б.Байгальмаа, У.Ганхуяг, Б.Байгалмаа, П.Эрдэнэбаатар, Д.Наранцэцэг, Н.Цэвэлмаа, Ё.Алтанзул, Р.Цэрэндэмэд, Д.Уранчимэг, Б.Энхбаатар, Б.Байгалтөгс, Л.Мөнх-Очир, Т.Анхмаа, Т.Цэндсүрэн, Ч.Бадам, Ц.Тамжид, Ж.Эрдэнэцэцэг, Болортунгалаг, С.Бямбасүрэн, Алтанчимэг, С.Батзул, Ж.Сонинжаргал, Х.Гэрэлмаа, С.Сэргэлэн, Н.Отгонбилэг, О.Тэгшжаргал, Х.Майцэцэг, Э.Баярцоо, О.Оюунбилэг, Б.Баттогтох,

 

Бусад мэдээ

Apr 10, 2024 413

ӨЛГИЙ ХОТОД

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/