Монгол их гүрний нутаг дэвсгэрт амьдарч байсан бөө нарын өмсгөлийн тавьж байгаа болно. Үүнд Уулын Алтай, Тува, Буриад, (Байгал нуурын эргэн тойрон), Хатилган, барга, Тайгын цаатан, Өвөрмонгол, Хөх нуур, шинжаны монголчууд, Хорчин бөө зэрэг олон язгуур хамаарна. Энэхүү зураг № 05-д бөөгийн хуяг, дуулга, өмсгөл бол Х1Х зууны үед (1924 онд авсан) хэрэглэгдэж байсан бөөгийн хувцас юм. Болд, мөнгөн хэрэгсэлтэй, Өргөн нь 46 см, өндөр нь 48 см хэмжээтэй байна.
Тайлбар: МБНЭ-ийн хамт олон Монгол бөөд тулгамдсан асуудлуудыг хэлэлцээд тодорхой бодлого баримталж ажиллахаар шийдвэрлэсэн.
Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн бага хуралдайн есдүгээр хуралдаанаар \2015.10.09\ Монгол бөөгийн түүхэн уламжлал, судалгаа дүнг үндэслэн дараах шийдвэр гаргасан.
Нэгдүгээрт: Монгол бөөгийн хөгжилд уламлалт бус жаяг газар авч, хүмүүсийн оюун санааны дархлаанд сөрөг зан үйл дэлгэрч, бөөгийн зан үйлд байгаагүй суваргыг толгой дээрээ залахыг МБНЭ-ийн гишүүд үлгэрлэн хориглосон.
Хоёрдугаарт: Мод, модлог ургамалд хадаг уяж, үхүүлэх, нийлэг эдээр хийсэн даавуу материалыг ашиглах нь байгальд сөрөг нөлөө үзүүлэх, хог хаягдал бий болгож байна.
Хадагийг өргөлд ашиглахаас татгалзах, Байгалын гаралтай бүтээгдэхүүнээр хийсэн даавуу цуударыг өргөн хэрэглэх шийдвэрийг Монголын нийт бөө нарт хэрэгжүүлэхээр уриалан гаргасан. Эдгээр шийдвэр амьдралд биелэлээ олж хэрэгжиж байна.
Гуравдугаарт: МБНЭ-ийн хамт олон Монгол бөөгийн хөгжилд онцгой чухал байр суурь эзлэх Монгол бөөгийн хуяг дуулганы чиглэлд онцгойлон анхаарч ажиллаж байна.
Монгол бөөгийн хуяг дуулгыг уламжлалт дэг жаягаар хэрэглэх зорилтыг дэвшүүлж байна. Энэ хүрээнд сүүлийн зуунд хэрэглэгдэж ирсэн бөөгийн хуяг дуулганы талаар мэдээлэл хүргэж байна. Хаанаас гаралтай, ямар язгуур, угсааны болохыг тодорхойлж үзнэ биз ээ. Болгоон авч дотроо тунгаан бодож соёрхоно уу.
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан