Уншиж байна...

Би өнөөдөр азаар ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЗҮЙЛ СУМЫН ЗҮҮН ХАЙРХАН УУЛЫН сүлдийг оллоо.1976 онд ч байна уу даа би Зүйл сумын наадамд барилдахаар нутгийн номтой гэлэн Төмөр гуайг Сар толгойн өвөрт хүргэж өгөөд явах гэсэн нь Төмөр гуай сан тавьж Зүүнхайрханд дээж өргүүлээд
-За хүү минь зүүн хайрхны савдаг морьтой баатар байдаг юм. Үзэгдэх хүндээ үзэгдэнэ гэж билээ.

Би маргааш нь Зүйл суманд барилдаж түрүүлээд буцаж явахдаа тус сумын ЗҮҮН ХАЙРХАН УУЛАНД телливизийн станц байрлуулж явсан хэдэн залуустай тааралдсан нь тэд нэг сонин зураг надад үзүүлж энэ хайрхны савдаг нь морь унасан баатар байдаг гэсэн үнэн юм. Бид нэг орой бороо сэв хийхээр Зүүн хайрхнаад явж майханд ганц эмэгтэй инженер үлдсэн юм .Тэр уйдахдаа гадаа байглийн зураг дарж байгаад орж ирсэн нь камерт нь морь унасан эртний баатрын ийм зураг гарсан байгаа юм хэмээн надад үзүүлсэн юм Тэр зураг энэ зураг дээрхи морьтой баатрын зурагтай яг адилхан байсан юмдаа.Энэ бяцхан эссэг уншаад ЗҮЙЛ СУМАНД РЕЙЛЭНИЙ СТАНЦ тавьсан залуучууд тэрхүү гайхамшигтай зургыг тавиарай. Маш сонин юм даа.Энэ Зүүн хайрхны савд-
гийн зураг лав 300 гаруй жилийн настай байх.Миний бодлоор өндөр Гэгээн минь энэ Зүүн хайрхны зүүн суганд 1635 онд төрсөн 5 насандаа Халхын анх дугаар богд ламын сэнтийд энэ нутагийн Ширээт цагаан нуурт залагдсан .Тэгээд л Шанхын хүрээг 14 настайдаа байгуулж төрсөн Зүүн хайрхныхаа савдгийн зургыг хийсэн болов уу хэмээн зөнөг өвгөн бодол хөвөрднөм... үгүй ч байж болно доо .Мэргэд, түүхчид сэтгэгдлээ бичээрэй. Энэ зургыг арай тодруулбал сайн байна. Морь унасан баатар нум сумны хөвч татаж байх шиг бас сэлэм зүүсэн ч юм шиг... Дээр нь гурван давхар сүм байгаа болохоор ямар нэг хувраг бүтээсэн болов уу.Эндээс ойрхон Шартын давааны бурханд ууланд цагаан онгоц явахад утаа шиг зам гардаг яг тийм зам гаргаад бурхан багш бадар аягаа бариад завилж сууж явсаар Бурханд ууланд шингэсэн гэж миний найз Мэндбаяр минь анхны их хурдаас буцаж явахдаа үзээд уулын "атейст " нөхөр жаахан либреал тал руугаа орж түүнээс хойш Цагаан сар гарахад гэртээ лам залж ном уншуулдаг болсон байгаа юм . Би өөрөө нүдээрээ үзсэн болохоор үнэмшсэн.Тэгээд ч тэр өндөр хар уулыг Бурхант уул гэдэг болсон байх.Нүдээр үзээгүй бол энэ нөхөр худлаа гүвж байна л гэж хэлэх байсан .Байгал дэлхийд олон сонин зүйл байх юм даа гэж билээ.
Жамцын Амарсайхан 2023 оны 9 сарын 6 .Хужирт Шарбулаг .
Зураг 1. ЗҮҮН ХАЙРХНЫ САВДАГИЙН САХИУС.

Бусад мэдээ

Apr 10, 2024 412

ӨЛГИЙ ХОТОД

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/