Харин Монголын бөө нар Шинийн 15-ны их өдөр Улаанбаатарын Өлзийт хорооны орчим Галын Наадам хийлээ. Бөө нар нэгдвэл ямар их хүч байгааг энэ удаагийн үйл явдал харуулав. Нийгмийн үйл явц хурдацтай өрнөж байна. Тэнгэр шүтлэгийн нам байгуулж улс төрд нэг хэсэг нь орж байна. Нөгөө хэсэг нь хаяахан нэг цугларч арга хэмжээ зохион байгуулснаас хэтрэхгүй байгаа.
Тахилгыг өнөө цагийн монголын бөөгийн тэргүүн нар удирдлаа. Бөө нар тахилгаа хийчихээд тардаг. Тахилганаас байгалийн гамшигийг даван туулахад төр шийдвэрийг дэмжсэн зүйл гарсангүй.