Хөвсгөл аймагт очсоных Монгол бөөгийн их дархан удган Д.Батчулууны хээрийн онгодод залбирсан билээ. Би их азтай хүн. Тэр болгон хүмүүс, судлаачдын танилцаагүй зүйлтэй учирч л явна. Хэд хэдэн онгодын өргөөгөөр зочилж, нэгэн тайлгад нь байлцсан. Энд миний бие улаач хүний хүнд хөдөлмөрийн мөн чанартай танилцаж, олон зүйлийн захаас нь амталсан байдаг. Бүтэн өдөр хагас үргэлжилсэн тахилга, тайлгын дараа бид дахин нэгэн сонирхолтой зүйлтэй танилцахаар хөдөлсөн билээ.
Тэр бол Монгол бөөгийн дархан удган Д.Энхжаргалын хээрийн онгод байсан юм. Хэн болгон олоод байхгүй газарт хээрийн онгод байрлана. Тэнд тахилга тайлга үргэлжилсэн. Байгалийн нэн гоц байршил сэтгэл, нүдийг булаана. Монголын минь соёлын үнэт өв ийнхүү хадгалагдан үлдэж байгаад сэтгэл өег байлаа.
Монгол бөөгийн дархан удган Д.Энхжаргал намайг сэмхэн дуудаж дагуулж явсаар нэгэн тэмдэгтийн дэргэд ирээд ийнхүү өгүүлсэн билээ. Би харанхуйн орон зорьсон үед хүндхэн үе ирвэл энд ирвэл би тантай уулзах болно гэв. Гэнэтхэн бүх биед сонин мэдрэмж төрөв. Юу гээд удган минь хэлчихэв. Юун тухай өгүүлчихэв. Надад ямар их итгэл өгнө вэ. Ийм нэгэн сонин зүйл болоод өнгөрсөн. Энэ удаагийн аялал надаа олон шинэ зүйлийг мэдрүүлж, эхлэлийг нь тавьж өгсөн билээ.