Уншиж байна...

Монголын сайхан орон

1
1
2
2
3
3
4
4
5
5
6
6
7
7
8
8
9
9
10
10
11
11
12
12
13
13
14
14
15
15
16
16
17
17
18
18
19
19
20
20
21
21
22
22
23
23
24
24
25
25
26
26
27
27
zxc1455
zxc1455
Previous Next Play Pause
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 zxc1455

Гайхамшигт Монгол орон

Монгол бол цэнхэр гаригийн аварга улс

Монгол улс газар нутгийнхаа талбайн хэмжээгээр дэлхийд 17 дахь байр эзлэх 1566.5 мянган хавтгай дөрвөлжин километр буюу Франц, Испани, Португали, Их Британи ба Ирланд зэрэг улсуудын дэвсгэр нутгийг нэгтгэсэн талбайгаас илүү нутагтай.

Монгол орны хилийн урт

Монгол орон уудам учраас түүний хил их урт (8200 гаруй км). Хэрэв бид энэхүү хилийн шугамын дагуу өдөр тутам 20 км алхаж тойрон аялал хийнэ гэвэл бүтэн нэг жил, нэг сар, арав хоног хэрэгтэй болно.

Азийн зулай

Монгол орны умард, төв хэсэг нь 2 тэрбум гаруй жилийн өмнө үүссэн цагаасаа хойш огт хувираагүй үлдсэн эртний их газрын царцдас буюу "Азийн эртний зулай" гэгддэг. Энэ санааг Польшийн судлаач И.Д.Черский, Австрийн геологич Э.Зюсс, Оросын геологич В.А.Обручев нарын зэрэг эрдэмтэд анх дэвшүүлсэн нь эдүгээгийн геологийн судалгаагаар улам батлагдсаар байна.

Монгол орны голомт буюу төв цэг

Айл гэрийн голомт тулсан тулганы нь голд байдаг. Тэгвэл улс орны маань газар зүйн төв голомт буюу төв цэг хаана байдаг вэ? Өвөрхангай аймгийн Бүрд сумын Сант уулын зүүн урд булгийн эхэнд (х.ө. 46°52', з.у. 103°50'-ын солбицолд) Монгол орны нутгийн газар зүйн төв цэг оршдог. Үүнийг газарзүйч Ш.Шагдар 1978 онд тогтоосон бөгөөд тэнд өдгөө зураг дээр байгаа суварга бүхий цогцолбор бий.

Монгол орны хамгийн өндөр цэг

Монгол орны хамгийн өндөр цэг нь д.т.д. 4374 м өргөгдсөн Алтай таван богдын "Найрамдал" оргил юм.

Монгол орны хамгийн нам дор газар

Монгол орны хамгийн нам дор газар нь д.т.д. 560 м өргөгдсөн Хөх нуурын эрэг юм.

Азийн их даралтын төв

Өвлийн цагт Монгол нутагт дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын агаарын их даралтын төв тогтмол үүсдэг бөгөөд үүнийг Азийн их даралтын төв гэж нэрлэдэг. Энэ нь нэгдүгээр сард агаарын даралт нь 1055 м.у.б.ө. (мөнгөн усны баганын өндөр) хүрч тэмдэглэгддэг Улаангом хот юм.

Монгол орны элс

Монгол орны элст нутгийн талбай 29.9 мянган ам. км буюу ойролцоогоор Бельги улсын нутаг дэвсгэртэй тэнцэнэ.

Дэлхийн хамгийн хойш түрж орсон манхан элс

Увс аймгийн Зүүнговь сумын нутаг Бөөрөг дэлийн элс хойд өргөрөгийн 50°18'-д оршдог бөгөөд дэлхийн бөмбөрцгийн манхант элсний хамгийн хойд зах ажгуу.

Монголын хамгийн том говь

Монголын алдарт 33 говийн дотор хамгийн том нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутгийн ихэнхийг эзэлдэг Галбын говь юм. 200 км урт, 50 гаруй км өргөн, 70 гаруй мянган км 2 талбай эзэлнэ.

Дэлхийн мөнх цэвдгийн урд зах

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутаг Дарагт уулын баруун урд хошуу хойд өргөрөгийн 46°17'-д оршдог бөгөөд энэ газрыг дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын ул хөрсний үргэлжилсэн цэвдгийн хам-гийн урд зах гэж газар зүйчид үздэг.

Монгол орны хамгийн урт гол

Монгол орны олон гол мөрний хамгийн урт нь Хэрлэн юм. Хэрлэн голын нийт урт 1264 км бөгөөд үүний 1090 км нь Монголын нутаг дээгүүр урсдаг.

Монгол орны хамгийн том мөрөн

Монгол орны гол мөрдийн хамгийн том нь Байгал нуурт цутгадаг 992 км урт Сэлэнгэ мөрөн юм. Дурдсан уртын 590 гаруй км нь Монгол улсын нутагт байдаг бөгөөд мөрний ус цуглуулах талбай нь 447000 км2 юм.

Дөрвөн мянган нуурын орон

Монгол орон 0.1 ам.км-ээс их талбай бүхий 4000-аад нууртай. Эдгээрийн нийт талбайн хэмжээ 15640 ам.км амой. Монгол орны хамгийн том тогтмол нуур нь Увс нуур юм. Усны талбай нь 3350 км2.

Монгол орны хамгийн том, урсгал, гүн, цэнгэг нуур

Монгол орны хамгийн том урсгал нуур нь Хөвсгөл нуур. Усны талбай нь 2770 км2. Гүнээрээ Монголд төдийгүй Төв Азид хамгийн гүн (267.2 м) нуурт ордог. Нийт 403 цутгалтай Хөвсгөл нуурын усны найрлага Байгал нууртай төстэй, тунгалгаараа дэлхийд гуравдугаарт орно. Монгол орны "Хөх сувд" хэмээн алдаршсан Хөвсгөл нуур уртаашаа 136 км, өргөөшөө 37 км бөлгөө.

Монгол орны усны хагалбарын гол голомт

Монгол орныг дэлхийн гурван ай савын усны хагалбар гэдэг. Тэгвэл эдгээрийн хамгийн гол хагалбар нь Хэнтийн нурууны үргэлжлэл Цогтчандмань уул юм. Энэ уулын араас буусан ус Туул голоор дам-жин Хойд мөсөн далайд, зүүн урдаас нь буусан ус Хэрлэнгээр дамжин Номхон далайд, баруун урд талаас буусан ус нь дотоодын урсгалгүй савд орж нийлнэ.

Монгол орны хамгийн том мөсөн гол

Монгол орны мөнх цаст уулсын мөсөн голуудаас хамгийн том нь Алтай таван богд уулын Потанины мөсөн гол юм. Урт нь 20 км, өргөн нь 5 км.

Хамгийн өндөр хүрхрээ

Хөвсгөл аймгийн Хорьдол сарьдаг уулаас эх аван урсдаг Арсайн голд манай улсын хамгийн өндөр хүрхрээ буй. Энэ хүрхрээний ус 70 м өндрөөс буудаг.

Монголын хамгийн том тал

Монгол орны нүд алдам өргөн талуудын дотроос хамгийн том нь 250-иад км2 талбай эзэлдэг Дорнодын тал ажгуу. Дорнод аймгийн Матад, Халх гол сумын нутгийн ширээ мэт хавтгай энэ тэгш талд хааш хаашаа 100 км аялахад нэг ч толгод, гүвээ, хунх нугачаа үл тааралдана. Байгалиас заяасан унаган төрхөөрөө, атар онгон ийм тал дэлхийд ховор.

Монгол орны хамгийн их хур тунадаст нутаг

Монголд жилд хамгийн их тунадас унадаг нутаг нь Хэнтий аймгийн Дадал сум юм. Энд жилд 387 мм тунадас унана.

Монгол улсын хамгийн өндөрт оршдог хот

Д.т.д. 2181 м өргөгдсөн Алтай хот, сумын төв нь д.т.д. 2400 м өргөгдсөн Ховд аймгийн Дуут сум юм.

Монгол улсын хамгийн нам дор орших хот, суурин

Монгол улсын хамгийн нам дор газарт орших хот нь д.т.д. 616 м өндөрт оршдог Сүхбаатар хот, сумын төв нь д.т.д. 600 м өндөрт оршдог Дорнод аймгийн Чулуунхороот сумын төв юм.

Монгол нутгийн тулгын гурван чулуу

Монголын хуучны хүрээ хийдүүд: Дамбадаржаалин, Амарбаясгалант, Эрдэнэзуу гурван хийд нь хоорондоо адил 300-аад км-ын зайтай баригдсан тул эдгээрийг монгол нутгийн тулгын гурван чулуу гэж нэрийддэг байжээ.

Гурван зуун богд

Монголд Богд гэдэг үг орсон уул 300 бий гэж газарзүйч Ш.Шагдар бичсэн байдаг. Эдгээр богдуудын дотроос хамгийн өндөр нь Алтай таван богд юм. Түүний оргил д.т.д. 4374 м өндөр өргөгдсөн.

Дэлхийн байгалийн ес дэх гайхамшиг

Бразил улсын Риу-Негри болон Амазонк мөрний уулзварыг онгоцноос харахад Негругийн ус нь хар, Амазонкийн ус шар өнгөтэй харагддагаас "Дэлхийн байгалийн найм дахь гайхамшиг"-т тооцогддог. Үүн лүгээ адил Монголын Алтай Таван богдын мөсөн голуудын цагаан тоос шороо, лаг шаврын зүйлийг урсгадаг Цагаан гол, Ховд голтой нийлсний дараа зүүн эргийн ус нь сүүн цагаан, баруун эргийнх нь хар өнгөөр ялгарч урсдагийг нисэх онгоц хэрэглэлгүйгээр тод ажиглаж болдгийг Дэлхийн байгалийн ес дэх гайхамшиг гэлтэй.

Халхын хүйс

Төв аймгийн Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Бүрд сумдын нутгийн заагт үзэсгэлэнт сайхан, дархан цаазат Батхаан уул (д.т.д 2117 м өргөгдсөн) оршдог. Энэ уулыг дээр үеэс Халхын хүйс гэж үздэг байв.

Шөнө урсаж, өдөр татардаг гол

Говь нутгийн Эхэн Зулганай гэдэг жижиг гол шөнө урсаж, өдөр нь татарч хуурайшдаг. Энэ нь уг нутагт шөнийн цагт харьцангуй хүйтэн, ууршилт багатай байдаг, өдрийн цагт голын усны ууршилт нэмэгддэгтэй холбоотой аж.

Байгалийн "Элгэн тараг"

Завхан аймгийн нутаг Отгон-тэнгэр уулын өвөрт мөстлөгийн гүн хунх хадан хонхорт тогтсон Бадар хундага нуурын хавьцаа цагаан шаргал өнгийн, гаж буруу үнэр амтгүй элгэн тараг шиг шавар байдаг агаад түүнээс уусан идсэн хүн бие чийрэгжиж нас нь уртасдаг гэлцэнэ.

Жаран тогоот

Баянхонгор аймгийн нутагт Их богд уулын үргэлжлэл Жаран (Жаран тогоо) хэмээх хүрмэн чулуун уул бий. Бороотой үед эдгээр тогоо нь усаар дүүрч Жаран нуур цөөрөм тогтон нутгийн хүн, мал, адгуус амьтныг ундаалж тав тухыг нь хангадаг.

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/