Уншиж байна...

МАРДАЙД АЖИЛЛАСАН НЬ

0
0
2
2
3
3
4
4
5
5
6
6
DSC04865
DSC04865
DSC04873
DSC04873
DSC04877
DSC04877
DSC04888
DSC04888
DSC04890
DSC04890
DSC04893
DSC04893
DSC04896
DSC04896
DSC04898
DSC04898
DSC04899
DSC04899
DSC04902
DSC04902
DSC04908
DSC04908
DSC04909
DSC04909
DSC04912
DSC04912
DSC04919
DSC04919
DSC04932
DSC04932
DSC04936
DSC04936
DSC04940
DSC04940
DSC04944
DSC04944
DSC04958
DSC04958
DSC04960
DSC04960
DSC04963
DSC04963
DSC04965
DSC04965
SANY0044
SANY0044
Previous Next Play Pause
0 2 3 4 5 6 DSC04865 DSC04873 DSC04877 DSC04888 DSC04890 DSC04893 DSC04896 DSC04898 DSC04899 DSC04902 DSC04908 DSC04909 DSC04912 DSC04919 DSC04932 DSC04936 DSC04940 DSC04944 DSC04958 DSC04960 DSC04963 DSC04965 SANY0044

Би гэдэг нөхөр болбоос Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн Ажлын албаны даргаар томилогдоход монгол орноо хэдэнтэй тойрч хаана юу байдгыг андахгүй болчихсон байсан юм. Тэр утгаараа улс төрчид, бизнесийн бүлэглэлүүд үйл ажиллагаанд саад болохуйц өргөн хүрээнд ажиллаж байлаа. Хилээр машин гаргах, спирт, тамхи зөөвөрлөх, хүний хөлөөс хол ойн гүнд үйлдвэр байгуулах, их хаадын булш ухаж байхад, 7 дугаар сарын 1-ны үйл явдлын гүнд хэдийнээ мэдээд очсон байж байдаг байв. Гол мэдээлэгч нь ард түмэн байв. Тэгж зохион байгуулж чадсан. Тиймээс энэ бүхнээс холдуулахын тулд бүлэглэлүүд эрчимтэй ажиллах болсон. 
Ингэж ажилласан нэгэн ажиллагаа бол Мардайн ураны уурхай байсан. Би бүх л нүх сүвээр орж танилцана. Уурхайн гүнд оруулахаар тусгай тоноглолоо бэлэн болгосон байв. Хортой элементээр хордсон ус, газар шороо, ойролцоох шинээр ажиллах хятадын уурхайг ч давхар шалгахаа мартахгүй, тэгж эрчимтэй ажиллаж ҮАБЗ-ийг бодит мэдээллээр хангаж чаддаг байлаа. Тун удахгүй хятадын нутаг дахь эх сурвалжийг олоод танилцсан байдаг. Миний ажиллагааны хурдыг ажлаас халж байж л зогсоох байв. Би эх орныхоо төлөө өөрөөс шалтгаалах бүхнээ зориулж чадсан.
Тэр үед Дорнодын иргэд Мардайгаас эрчим хүчний тоноглол, барилгын материал, төмөр замын рейс төмөр, дэр мод бүгдийг зөөж үнэ, цэнээ алдах ажил хийгдэж байлаа. Гурван булаг сумын захиргаа гаднаа эрчим хүчний шонг хурааж аваад 3 жилийн түлшний нөөцтой боллоо гэж надад танилцуулж байсан.
Мардайн гол орд Гурванзагал сумаас баруун тийш 40 км, Чойбалсан хотоос баруун хойш 120 км орчим, Дорнодын ордоос зүүн хойш 6 км-ийн зайд байрладаг.
1943-1972 онуудад Хойд Чойбалсангийн хүдрийн районы нутаг дэвсгэрт ураны прогнозын зургуудыг зохиосон байна.
1971 оноос ураны төрөлжсөн судалгаа хийж эхэлсэн бөгөөд хүдрийн хэтийн төлөв бүхий талбайнуудад төрөлжсөн зураглал, хязгаардмал хэсгүүдэд структур-геофизикийн, геохимийн болон уул-өрмийн аргуудыг хэрэглэж нарийвчилсан эрлийн ажлын хүрээнд тус орд илэрчээ.
Тухайн үед улсын төсвөөс хөрөнгө мөнгө гаргаж, 1978-1981 онд урьдчилсан хайгуулыг явуулж хүдэржилтийн хоёр бүсийг ялган нөөцийг С2 зэргээр тооцжээ. Нийт геологи-хайгуулын ажилд тухайн үед 127.3 сая рубль зарцуулсан гэдэг тооцоо өнөөдөр архивт хадгалагдаж байгаа юм. Энэхүү ордыг ашиглахын тулд гүний усны цооног гаргаж, 20 км урт ус дамжуулах шугам Улз голоос татсан аж. Оросын Холбооны улсын Хар нуурын УЦС-аас Мардайн орд уруу татсан өндөр хүчдэлийн 110 квт шугам болон 25 мегаваттийн дизель цахилгаан станцтай.
Орд газруудыг төвлөн байгуулсан Эрдэс хэмээх хаалттай сууринд зөвхөн оросууд л тусгай зөвшөөрлөөр орж, гарч байсан гэнэ. Чита-Чойбалсангийн төмөр зам руу Чингисийн далан өртөөгөөр нийлдэг 130 гаруй км төмөр замаар Мардайгаас өдөр болгон хүдэр ачсан галт тэрэгний цуваа, өндөржүүлсэн хамгаалалттайгаар оросыг зорьдог байсан.
Мардайд галт тэрэгний ачих, буулгах гурван станц байсан бөгөөд эхнийх Дорнод орд дээр, дараагийнх тосгоны урд талд, төгсгөлийнх нь Гурванбулаг орд дээр байсан аж. Оросууд уурхайг ашиглаж, бас үр шимийг нь хүртэж байсан ч нэг л өдөр хаагаад явчихсан түүхтэй.
Цагтаа 10 000 гаруй орос оршин суугчтай байсан. Оросууд 1999 онд Монгол Улсын байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр болгон энэ тосгонг, төмөр замтай нь, бүхий л эд хөрөнгөтэй нь ТӨХ-д үнэ төлбөргүй хүлээлгэн өгсөн гэдэг. Гэвч бид балгас болгож хувиргасан.
Газар доор 250 метр гүнд 20 км туннель, түүнээс дахиад 250 метрийн доор бас дахиад 20 км туннельтэй, бэлэн төмөр замтай, ашиглалт явуулах бүрэн боломжтой том уурхайг орд газар гэж нэрлээд зогссонгүй. Үүнээс гадна бүхэл бүтэн уурхайг лицензээр зарж байхад Төрийн өмчийн хороо ч мэдсэнгүй. Тэр ч бүү хэл Мардайн ураны уурхайг Хөрөнгийн бирж дээр худалдаж байхад ч мэдэхгүй л сууцгааж байлаа.
Дэлхийн зах зээл дээр ураны ханш өсөж байгааг мэдсэн монголчууд хаагдсан уурхай, мартагдсан уранаа санасан. Харамсалтай нь Мардайн ураны ордоос авахуулаад Дорнод аймагт байх бүхий л орд газрууд Канад, Орос, хятадуудын мэдэлд оччихсон, зарим нь бүр хөрөнгийн бирж дээр хувьцаа гарган хэдэн сая доллараар хэмжигдэх мөнгө босгочихсон байлаа. Мардайн ураны уурхайг 1997 онд “Төв Азийн Уран” нэртэй компани анх эзэмшиж байсан.
Америкийн хөрөнгө оруулалттай уг компанийн захирал нь Воллэс Мэйс Канадын “Хан Ресорсез” компанитай хамтран ажиллахаар болжээ. Үүний үр дүнд “Төв Азийн Уран” компанийн хувь “Хан Ресорсез” компанийн мэдэлд очжээ.
Мардайн уурхай тоногдож, Эрдэс тосгон балгас болон хувирав. Дорнодын албан тушаалтнууд Мардайгаас зөөсөн эд зүйлсээр мөнгө олж байв.
Хамгийн харамсалтай нь дэлхийд үнэ цэнээ гайхуулж, олон хүний анхаарлыг татаж байгаа энэ ураны уурхайн газар бүгд хүний хөрөнгө болж хувирсан байх юм.
1978-1981 он: ЗХУ Дорнод аймагт ураны урьдчилсан хайгуул хийж, Мардайн ордын хүдэржилтийн хоёр бүсийг ялган нөөцийг С2 зэргээр тооцжээ.
1997 он: АНУ-ын хөрөнгө оруулалттай “Төв Азийн Уран” нэртэй компани Мардайн ураны уурхайн лицензыг эзэмшиж байв. Тус компанийн захирал Воллэс Мэйс гэгч нь Канадын “Хан Ресурс” компанитай хамтран ажиллахаар болсон ба үр дүнд нь “Төв Азийн Уран” компанийн хувь “Хан Ресурс” компанийн мэдэлд очжээ.
2006 он: Арваннэгдүгээр сарын 13-нд Торонто хотод “Хан Ресурс” компани Воллэс Мэйс захиралтай “WM Mining” компаниас хохирлоо нэхэмжлэн Онтариогийн дээд шүүхэд хандав. Воллэс Мэйс гэгч нь “Хан Ресурс” компанид учруулсан 15 сая ам.долларын хохирлоо тус компанид эзэмшдэг өөрийн 18 сая ам.долларын үнэ бүхий хувьцаанаасаа төлж барагдуулсан гэдэг. Мардай, Чойбалсан хотын хооронд 35 квт-ын модон тулгууртай өндөр хүчдэлийн шугам татчихсан. Үйлдвэрлэлийн болон ахуйн хэрэглээний нүүрсийг ордоос зүүн урагш 115 км-т байрлах Адуунчулууны уурхайгаас хангах тооцоо гаргажээ.
2006 он: ОХУ-ын Холбооны зөвлөлийн хурлын дарга С.Миронов “Монголын уран” гэсэн ном хэвлүүлсэн. Тэрбээр геологич байхдаа Монголын говийн аймгуудын нутгаар хайгуул хийж, ураны олон орд газрыг илрүүлсэн тухайгаа энэ номдоо бичсэн.
2007 он: Хоёрдугаар сард УИХ стратегийн ач холбогдол бүхий 15 орд газрын жагсаалтыг баталсан ба үүнд 924.6 мян.тонн ураны нөөцтэй Мардайн орд багтав. Засгийн га¬зар 2008 онд Цөмийн эрчим хүчний агент¬лаг байгуулав. Ингээд 2009 оны наймдугаар сард Монгол Улс ОХУ-тай цөмийн энергийн салбарт хамтран ажиллах талаар нэгэн санамж бичгийг байгуулсан ба энэ нь Орос-Монголын хамтарсан “Дорнод Уран” компанийг өлгийдөж авах тохиролцоо байв.
2009 он: УИХ энэ оны долдугаар сард Цөмийн энергийн тухай хуулийг баталсан ба үүнтэй холбогдуулж “Мон-Атом” компанийг байгуулав.
2009 он: Наймдугаар сард Монгол Улс ОХУ-тай цөмийн энергийн салбарт хамтран ажиллаж, Орос-Монголын хамтарсан “Дорнод Уран” компанийг байгуулахаар тохиролцов.
2009 он: Шинэ байгуулагдсан “Мон-Атом” компанийн захирал Р.Бадамдамдин ажил үүргийн хувьд Цөмийн энергийн газрын хийх ёстой нэгэн гэрээг “Мон-Атом”-ын нэр дээр хийв. Энэ гэрээ “Мон-Атом” болон Мардайн ордын лицензыг эзэмшдэг гэх “Хан Ресурс” компанийн хооронд байгуулагдсан байдаг.
2010 он: Засгийн газар “Хан Ресурс” компанийн Мардайн ордыг эзэмших эрх, тусгай зөвшөөрлийг буцааж авсан. Ингээд тус компани Монголын Засгийн газрыг Олон улсын Арбитрийн шүүхэд өгсөн юм.
“Хан Ресурс” компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргасан Цөмийн энергийн газар, “Дорнодын ураны орд газрын тусгай зөвшөөрлийг “Хан Ресурс” компани эзэмшиж байгаагүй. Гурван улсын хамтарсан “Төв Азийн уран” компани 237 А дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшдэг байсан. Энэ компанийн 58 хувийг “Хан Ресурс”, 21 хувийг Монгол Улс, 21 хувийг оросууд эзэмшдэг. Тэгээд улсын төсвөөр эрэл хайгуул хийсэн орд газруудын 51 хувийг Монголын төр эзэмших ёстой гэсэн хуулийн заалтын дагуу оросуудаас найм, “Хан Ресурс”-ээс 22 хувийг нь Монгол Улс өөртөө шилжүүлэн авсан. Тэгээд ч “Хан Ресурс” компани олон зөрчил дутагдал гаргаж, Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлээгүй нь тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл болсон. Арбитрийн шүүх дээр манай тал ялна гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн ярьж байсан ч зургаан жилийн дараа байдал огт өөрөөр эргэчихсэн.
Ураны орд газарт лиценз эзэмшдэг “Хан ресорсиз” ХХК Монгол улсын Засгийн газрыг Олон улсын арбитрийн шүүхэд өгч, 200 сая ам доллар нэхэмжилсэн. “Хан ресорсиз” ХХК нь Дорнодын ураны ордын ашиглалтын 237А тусгай зөвшөөрөл, хүдрийн гол 7-р биетийн хагасыг хамарсан хайгуулын 9282Х тусгай зөвшөөрлийг дангаар эзэмшдэг. Олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаж, их хэмжээний хөрөнгө мөнгө цуглуулсан компани. Харин монголчууд энэ үнэ цэнэтэй ордыг 50-хан мянган төгрөгөөр зарж, дээрээс нь Арбитрийн шүүхэд дуудагдан нэр нүүрээ барж, эцэст нь 100 мян ам доллар төлөхөөр болсон.
2010 оны арванхоёрдугаар сард тус компанийг байгуулах зарчмын тухай баримт бичгийг үзэглэж, “Дорнод Уран” компанийн 49 хувийн эзэмшилд ОХУ техник, тоног төхөөрөмж, технологи, санхүүжилт, мэргэжилтэнг ажиллуулж, Монголын тал өөрийн эзэмшлийн 51 хувьд зөвхөн лицензээ хариуцахаар тохиролцсон байв. Энэхүү нөхөн төлбөрийн хэмжээг Сангийн сайд Б.Болор саяхан Канадад айлчлах үеэрээ Канадын Засгийн газартай ярилцан хэмжээг бууруулж, 70 сая ам.долларыг төлөхөөр болсон. Энэ асуудлаар асуудлыг судалж, хөөцөлдөж явсан хүн бий, одоо хорвоогоос хальжээ. Мардай бол их гүрнүүдийн монголын үнэ цэнэтэй газрыг үнэгүйтүүлж наймаалцдаг “шатар”-ын нэг тоглолтын жишээ болон үлдсэн байдаг.

 

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/