http://www.zoofirma.ru/

Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Эзэн Чингис хаан”-ы ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх Тахилга, тайллагын ажиллагаа амжилттай боллоо.

Хүн төрөлхтөнд анхны их зан үйлийн мэдрэмж нь бөөгийн зан үйлээр эхэлсэн гэж Монголын болон дэлхийн олон арван бөө судлаачид үздэг. Тэгвэл бөөгийн зан үйлийг хамгийн дээд зэргээр хөгжүүлсэн цаг үе нь 13 -р зуун нь "Их Монгол Улс"-ын цэцэглэн мандалтын үе билээ.

1189 онд тархай бутархай байсан Монгол туургатангууд, Хиад Боржигон аймаг бараг задран унаж байсан тэр үед Есүхэй баатрын ахан дуус, Хабул хааны үр сад нарЕсүхэй баатрын зусланХар Зүрх уулын Хөх нуурт байсан Тэмүүжин хүүд Хабул хааны "алтан бүс"-ийг өгч тангараг өргөн"Хамаг Монголын хаан"-д өргөмжилсэн билээ. Тэмүүжинг далай хаан буюу "Чингис хаан" хэмээн нэрийдэж, Улсын нэрийг" Хөх Монгол"гэж тогтоосон түүхт их газарт Монгол Улсын газар нутагт бөөгийн зан үйлийг эрхэмлэгч хэн бүхнийг урин дуудаж, эвлэлдэн нэгдэж, хамаг бүхнээр"Их хаан Чингис"-ийн ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлж, өөр өөрийн ажил үйлс, алд биеэн даатгахыг хүсэмжилэн энэхүү үйлийг хийхийг МБНЭ-ээс зөвд үзсэн болно.
Эрт үеэс хүндлэн дээдэлж, шүтэн тахиж ирсэн Хар зүрхний Хөх нуурын эрэг дээр2012 оны 6 дугаар cap 21,22-ны өдрүүдэд "Их эзэн Чингис"хааны ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх ажиллагаа нь МНБЭ-ээс зохиогдож байгаа анхны томоохон зан үйлийн ажиллагаа байв. Энэхүү үйл ажиллагаань2012 оны 6 дугаар cap 22-ны "наран буцах"өдөр тохиож байгаа тул нарны айлтгалыгхамтадган үйлдэх нь зүйтэй гэж тогтсон.
Хар зүрх уулнаа хүрэлцэн ирсэн удган зайрангууд2012 оны 6 дугаар cap 21-ны 18.00цаг хүргэхэд бүртгүүлэнхийх ажпын төлөвлөгөө, дагаж үйлдэх журам, үйл ажиллагаанд оролцох зөвшөөрлийг олгов.Зорин ирсэн зайран, удганууд болон зочидыг урдчилан зохион байгуулсан газруудад байршуулсанбайна.
Энэ хүү ариун дагшин газарт ирсэн хэнд боловч Хүндэтгэлийн ажиллагааны дагаж мөрдөх зүйлчлэлийг гардуулж гал, уснаас болгоомжлох, ойд төөрч будлихаас сэргийлэх талаар сануулсан юм. Үйл ажиллагаагудирдан зохион байгуулах хумүүсийг МБНЭ-ээс урдчилан товлож, хүн бүрийн хийх, хариуцах ажлыг оновчтойгоор хувиарланөгсөн. Үйл ажиллагааны дундуур архидан согтуурах, санаатайгаар зүй бус үйлдэл гаргахгүй байхыг бүх ирсэн хүмүүст анхааруулсан бөгөөд орон нутгийн хууль сахиулах байгууллагатай хамтран ажилласан байна. Байгаль орчноо дээдлэн хог хаягдалыг нэгдсэн цэг, бие засах газруудыг урдчилан байгуулсан болно.
Үйл ажиллагаанд хүрэлцэн ирж буй хэн бүхэн өөрсдөө хоол байр, унааны зардалаа даасан байна.
"Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Эзэн Чингис хаан”-ы ариун сүнсэнд МБНЭ-ээс хүндэтгэл үзүүлэх ёслолын нэгдсэн ажиллагааг МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч, Удган Д.Батчулуун, МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн гишүүн А.Энхтайван нар удирдаж ажилласан байна.
2012 оны 6 дугаар сарын 21-ны өдрийн 20.00 цагаас“Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Эзэн Чингис хаан”-ы ариун сүнсэнд МБНЭ-ээс хүндэтгэл үзүүлэх ёслолын нэгдсэн ажиллагааны нээлт болж,урлагын тоглолт хийж,оролцогсод сэтгэгдлээ ярьж, гадаадаас ирсэн зочид баяр хүргэж үг хэлсэн байна. Тайлга, Тахилгын ажиллагаанд нийт 4500 гаруй хүн оролцсоноос 2000 орчим нь Бөө нар байлаа.
Тус өдрийн оройны 21.00 цагаас “Хар Зүрхний Хөх нуурт Гал тахих тахилга” үйл ажиллагааэхлэв. Уг ажиллагааг Зайран Ц.Хурцжавхлан, МБНЭ-ийн Дээд Цэцийн гишүүнБ.Түмэнбаяр нар удирдаж зохион байгуулав. Ажиллагаанд Ц.Хурцжавхлангийн шавь 800 орчим бөө нар нэгдэж оролцлоо.
2012 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 05.00 цагаас “Нарны тайллага”-ыг МБНЭ-ийн Дэд Ерөнхийлөгч, Удган Д.Энхжаргал, МБНЭ-ийн Бага хуралдайн гишүүн, Зайран Д.Одонхүү нар удирдаж явуулав.
Өглөөний 06.00 цагаас “Тэнгэрт залбирал үйлдэх” болон “Хар Зүрхний уул”-ын тахилгыг МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, Удган Х.Хишигжаргал нар удирдаж хийлээ. Хар Зүрхний уулын дээд овоон дээр дөрвөн зайран, гурван удган гарч, тахилгын бөөлөлтийг МБНЭ-ийн Хяналтын цэцийн Зөвлөлийн гишүүн, Зайран Д.Мөнх-Эрдэнэ хийсэн байна.
Тус өдрийн 08.00 цагт “Лусын тахилга” эхлэв. Тахилгын ажиллагааг МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, Зайран Ч.Дангаасүрэн, МБНЭ-ийн Дээд Цэцийн гишүүн, Удган Ш.Энхбаяр нар удирдаж явууллаа.Ийнхүү “Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Эзэн Чингис хаан”-ы ариун сүнсэнд МБНЭ-ээс хүндэтгэл үзүүлэх ёслолын нэгдсэн ажиллагаазохион байгуулалтын өндөр түвшинд амжилттай болж өнгөрлөө.
Тахилга, тайллагын ажиллагаа дууссаны дараа 12.00 цагаас БНСУ-ын бөөгийн хамтлаг өөрсдийн зан үйлээ харуулсан тоглолтын ажиллагаа хийв.
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Монголын Их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд зориулсан Их тайлга тахилгад АНУ-аас ирж оролцсон хатагтайЦеодосиа Фергусон, Япон Улсаас ирж оролцсон Кевин Тюрнер, БНСУ-аас ирсэн Ноён И Хэ Чоль нарт дурсгалын зүйл гардуулсан байна.