Уншиж байна...

 

Сэтгэгдэл (30)

Бид оюун ухаан,ой санамж,ой Билэгээ сэрээж Монгол ухаантай Монгол хүн, Монгол үндэстэн болсон цагт сая харийн тархи угаалт,мунхруулга, мөлжлөгийн заль,мөн чанарыг таньж, дотоодын харь Либерал ном номлогч Хар хуврагууд, Тангад хэлээр Түвд шашны ном айлдагч Шар хуврагуудад хууртагдахаа больж " Хар гэртээ хаан,Бор гэртээ Богд" болон Эх орон, Эх нутагтаа Эзэн заяагаа эдлэн амар амгалан амьдрах бөлгөө. Өнөөдөр Хүн төрөлхтөн " Оюун санаа, ахуй амьдрал, төрийн байгууламж" - ийн хувьд

ГУРАМСАН ХОЛБОО нь алдагдаж гүн гүнзгий хямралд орсон нөгөө л бараг уламжлал болох шахсан ЦУС АМЬ ҮРЭГДҮҮЛСЭН ДАЙН- аар шийдэх гэж улайрсан ,мухардалд орсон ,ХУУЧИН ЭРИН ТӨГСӨЖ ШИНЭ ЭРИН эхэлсэн эгзэгтэй түүхэн үе, ТЭНГЭР ба БАЙГАЛийн МӨЧЛӨГ т амьдарч байна. Монголчууд бид зөвхөн өөрсдөө цэгцэрч учраа олж сэргэн мандах төдийгүй хүн төрөлхтнийг аварч шинэ эринд хөтлөн оруулах, ЕВРЕЙ нараас илүү ТЭНГЭР ЗАЯА- тай, өнөөгийн мөнгө хүүлэгчдийн дөнгө барьцаа мөлжлөгөөс тэднийг чөлөөлөн шударга АХУЙ ТӨР-ийн дор эмхлэн амар амгаланд аваачих ТЭНГЭРИЙН ОНООЛТТОЙ,БОШГОТОЙ, СУУ ЗАЛЬ ЭРДЭМ УХААН-тай МӨНХ ТЭНГЭРТНИЙ ХОЙЧИС билээ. Уржигдар ( 2018 оны 7 р сарын 27 ) шөнийн сар хиртэлт нь 25000 ( хорин таван мянган ) жилд нэг тохиох ДЭЛХИЙ-САР-АНГАРАГ-ийн давхцал гэдэг нь ДЭЛХИЙН ТУЙЛЫН ШИЛЖИЛТ АРВАН ХОЁР ЭРИНГЭЭ ДУУСГАН БҮТЭН НЭГ ЭРГЭСЭН, ШИНЭ ЭРГЭЛТИЙН ШИНЭ ЭРИН эхэлсний баталгаа юм. Эрин болгон нь ДЭЛХИЙ ЭЭЖИЙН ШИНЭ ТӨРӨЛТ тул шинэчлэгдсэн оюун ухаантай хүмүүс олноороо төрж олширч дэлгэрч, хуучны юм ул болон мөхөх жамтай. Шинэчлэгдсэн оюун ухаан бол МӨНХ ТЭНГЭРИЙН ХҮЧИН ДОР орших ЕРТӨНЦИЙН ХУУЛЬ-ХОРВООГИЙН ЖАМ-ын өнөөчлөл ОРШИХУЙ-УДИРДАХУЙ-АМЬДРАХУЙ -н язгуур юм. Намайг ЭРТНИЙ МОНГОЛЫН ГҮН УХААН-аас, Монголчуудын өвөг УХААН ЭРДМИЙН тухай тайлбарлан түгээн дэлгэрүүлэхэд өнөөгийнхөн диван галавын элэнц өвөг дээдэс, хаа байсан манай эриний өмнөх МОДУН ХААН, юун тэр Европийг төвхнүүлсэн АТИЛЛА ХААН, хэдийгээр бүгд ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНАА сонссон, мэддэг, шүтдэг, бахархдаг ч дахиж давтагдахгүй ирэхгүй болохгүй юм шиг бодож ханддагаас өөрсдөө доголдох, амьдрах ёсгүй боол тавилан эдлэн гутамшигтай амьдарцгааж байгаагаа ухаарахгүй, ухаарсан ч ойлголцохгүй, ойлголцсон ч дэлгэрэхгүй, дэлгэрсэн ч амьжиж биежиж үр төлжихгүй дуншсаар байна. Бид заавал эхлээд ОЮУН САНААГАА зөвшрүүлж зүгшрүүлж байж дараа нь АХУЙ ТӨРӨӨ сэргээж амар амгалан энх мөнх амьдралаа эхлүүлэх тул миний бие уйгагүй шантрахгүй зүтгэнэм. АГУУ ЮМ ХАМГИЙН ЭНГИЙН " ЖАМ ЗҮЙ"' байдаг бол энгийн жам зүйгээ дагаж амьдарсан амьдрал АГУУ болон ТҮҮХЧЛЭГДДЭГ гэдгийг бид мэдэхгүй болтлоо харь " үзэл сурталд' дарлагдан МУНХАРЧЭЭ. Өнөөдрийн бидний ядуу зүдүү өрөнд дөнгөлөгдсөн гутамшигт амьдрал нь бидний өөрсдийн буруугаас үүдэлтэй. Бид ШҮТЭХ ЁСГҮЙГ ШҮТЭЖ, СҮСЭГЛЭХ ЁСГҮЙД СҮСЭГЛЭЖ, МӨРГӨХ ЁСГҮЙД МӨРГӨСНИЙ гор. Шүтэе гэвэл МӨНХ ТЭНГЭР, ИХ ЭЗЭН ХААН ЧИНГИС , ӨВӨГ ДЭЭДЭС маань байна. Сүсэглэн уншиж ухаарая гэвээс ИХ ЯС- ИХ ЁС- ИХ ЦААЗ бичиглэсэн ном сургаалууд, АРДЫН болон УРДЫН үлгэр,домог,туульс,зүйр цэцэн үгс, амьд бурхад эцэг эхийн, эмээ өвөөгийн АМЬД ЁС ЗҮЙ бүгд нийлсэн СУУРЬ ХӨЛГӨН байна, Мөргөн хүндэтгэж зан үйл үйлдэх аваас эх нутаг минь УУЛС ХАЙРХАД,УС ГОЛ минь НАВДАГ САВДАГ-тайгаа байна!!!. Ингээд миний бие МОНГОЛ УХААН 9 ЭРДЭМ НОМ-ныхоо ИХ ЭЗЭН ХААН ЧИНГИС -ээ шүтэе, номлолыг нь ЧИНГИСИЗМ гэж нэрлэн хүндлэн дээдэлж суралцая хэмээн уриалсан хэсгээс толилуулая!!!.

ЧИНГИСИЗМ АМЬД ОРШИМУЙ

13-14-р зуунд эх газрыг эзэгнэсэн ЧИНГИС хааны удмынхны аян дайны үйл явдлыг дурдахгүйгээр дэлхийн түүх бичлэг үнэн зөвөөр олохгүйг коммунист суртлын үеийн эрэмдэг судалгаанууд нотлосон. Гэвч ял гавъяа хоёрын үнэн мөний нууц өнөө хүртэл бүрэн тайлагдаагүй бөгөөд бидний язгуур бодлого эрдэм ухаан " Монголын нууц товчоо"-ноос холдон хөндийрсөн , тухайн үеийн гадаад орны жуулчид заншлаач нар үнэн мөнд нэвтрэх бололцоогүй, ялагдсан улс орны өөнтөгч нэрэлхүү, хонзогногч сэтгэхүйн нөлөөнд автаж зэрлэг бүдүүлэг мэтээр хэтэрхий муучлаж гоочлон хандсан олон сурвалж үлдээж. Эренжин Хана Даван, Б.Я.Владимирцов, М.Ганди, Сайшаал, Лев Гумилев нарын тулхтай хашир судлаачид орчлонг эзэгнэгч, ертөнцийг дагуулагч, даяаршлын үндэслэгч, интернетийг санаачлагч, дэлхийг холбогч гэх мэтээр нэн өргөн цараанд үнэлж дүгнэсэн нь түгээмэл. Мөн янз бүрийн ажил мэргэжлийн судлаач зохиогчид өөрсдийн судалгаагаа ЧИНГИС хаантай холбохыг хичээж сурвалж бичгүүдээс холбогдож болох явцуу мөр санаа бүрийг шүүрдэн хайж ЧИНГИС хаан гүн ухааны, цэргийн жанжин, хууль эрх зүйн онолч, сурган хүмүүжүүлэгч, нэрт дипломатч, аугаа газар зүйч, шашныг бадруулагч, эрдэмтдийг ивээн тэтгэгч, цэрэг зэвсгийн хосгүй нээлтүүдийн эзэн, аугаа их зөн билэгч, бөө мөргөлийн мөнх тэнгэртэй холбогдсон зайран, тоо зурхайн ухааны эрдэмтэн, бичиг сургаал номлогч гэх мэтээр үнэлэн дүгнэж байхад,нэг хэсэг нь цусанд улангассан дайнч, бичиг үсэг мэдэхгүй зэрлэг бүдүүлэг, дайрахаас өөрийг мэдэхгүй догшин хэрцгий гэж зайран доромжилсон аж. Их хааны эрдэм ухаан хэл соёл, түүхийн гүн ухааныг хадгалсан хойчийн үрс болох өнөөгийн Монгол улсын эрдэмтэд судлаачид уугуул мэдлэг, ухаанаа мартан харийн хэл үзлүүдэд мансууран ханхалзсан, өвөг түүхээсээ хэтэрхий холдож ул суурьтай судлах бололцоогүй болсон зэрэг тодорхой шалтгаанаар эзэн хаанаа магтсан бичлэгийг бахархал болгон шүүрэн авч эшлэх, муучласан байваас эсэргүүцэн эгдүүцэхээс цаашгүй байгаа нь ЧИНГИС хаан судлалын гал голомт байх үүргээ хөсөрдүүлж сөрөг муу нөлөө үзүүлж байна. Үүний шалтгаан нь " Монголын нууц товчоо" судлалаар Монголд нэр цуутай олон эрдэмтэд төрсөн нь маргаангүй боловч ЧИНГИС хаан түүний үйл хэргийн талаархи судалгаа дөнгөж эхлэлтийн байдалд байгаад юм. Манжийн үеийн харь хаадын бодлого,Түвдийн шарын шашны Будда, Зонхава нарыг шүтэн зээлдүүлэх үзэл, коммунист суртлын Марксч Ленинч хориг уршиг зэрэг 400 шахам жилийн төр гүрний доройтолтой энэ гутамшиг шууд холбоотой бөгөөд уг судлал хаалт саадгүй болоод хорь гаруйхан жилийн балчир настай. Иймд урьд өмнө нь энэ судлалаас айж ширвээтэж ЧИНГИС бол цуст алуурчин гэх мэтээр илтгэж шинжлэх ухааны өндөр цол зэрэг олсон эрдэмтэд өнөөдөр ЧИНГИС хааныг цагийн аяс даган хоосон магтаж, шинэ судлаачдын зохиол бүтээлийг ойлгохгүй хэрнээ зориуд дарж байгаа явцуурал нь ЧИНГИС судлалд болон их хааны үйл хэргийн үнэлэлт дүгнэлтийг үндэсний өнгө төрхгүй өнгөц гоомой болгож байгаагаар үл барам ЧИНГИС хаан гэсэн хоосон сагсуурал гайхуулал үүсгэхэд хүргэжээ. Өнөөдөр Монгол оронд ЧИНГИС хааны зураг хөрөггүй юм нэг ч байхгүй болоход хүрсэн ч сургаал зарлиг, соёл түүхийг нь ул суурьтай мэдэх хүн цөөн байгаагаас үнэлэлт дүгнэлт нь ч өрөөсгөл хийрхүү байна. Гэхдээ цэргийн түүхч Х.Шагдар, Ж.Базарсүрэн, газар зүйч Д. Базаргүр зэрэг цөөнгүй судлаачдын бүтээл туурвилууд үнэнийг нээх алхам хийсэн нь их хааны үйл хэргийг үнэлэхэд чухал нэмэр болсныг тэмдэглэж байна. Энэ нь их хааны үйл хэргийг үнэлэх дүгнэх асуудал хамгийн гол нь үнэнд ойр судлагаанд үндэслэх ёстой гэсэн санаа бөгөөд өрөөсгөл юм уу ташаа мэдээ сурвалжид тулгуурласан үнэлэлт дүгнэлт өөрөө алдаа мадагт хүргэдэг аж. Тодруулж хэлбэл ЧИНГИС хааны үйл амьдралыг үнэлж дүгнэх нь уг хүний төрснөөс эхлээд тэнгэрт хальсан түүхийн бүх үнэнийг тухайн үеийн нь ТҮҮХИЙН ГҮН УХААН, ШҮТЛЭГ БИШРЭЛ ҮЙЛ ХЭРЭГТЭЙ ХАМТАТГАН ТОДРУУЛСАН байх ёстой юм. Талын Монгол язгууртан, малчин удмын хүү ЧИНГИС хааныг алуурчин мэтээр дүгнэхэд Сартуул Хорезмийн дотоодын зөрчил дайн байлдааны хохирол, ЧИНГИСИЙН цэрэг айсуй сургаар айдас цуурхал дэгдээн түүнийг ашиг загас сэтгэл зүйг ард олондоо түгээж хүчтэй хамгаалалт бэлтгэх гэсэн ордны далд бодлогод хэт үнэмшиж Цагаан хэрэм дээрээс өөрсдөө үсэрч үхсэн Нанхиад охид хүүхнүүдийн үхэдлийн овоо зэргийг баримт болгох нь дэндүү гэнэн хэрэг болохыг Лев Гумилев тэргүүлэх олон эрдэмтдийн судалгаа илчлэхдээ. Сартуулын төмөр хаалга, бэхлэлтийг өөрсдөө дотроосоо нээж өгсөн тэр ард түмнийг өршөөсөн атал, цагаан хэрмэн дээрээс ЧИНГИСИЙН цэргүүд охид хүүхнүүдийг түлхээгүй атал тийн дүгнэх нь үнэхээр гоомой хэрэг аж. Бага Ази Кавказад олон үндэстний нутаг дэвсгэр хамарсан дайн нь султан Мухаммед тэргүүтнүүд зугтан дүрвэж хөрш орнуудаас эх хүч сэлбэсэн эсрэг хүчнийг эргэж аюул учруулахааргүй хөнөөхийг тулд хийсэн үйл явдлын алхам байсныг түүх нотолдог. ЧИНГИС хаанд дэлхийг эзлэсэн харгислал шуналын түүх байхгүй. Тэр улс орнуудыг цус урсган боолчлоогүй. Монголоо нэгтгэхдээ цус өшөөг биш цул ухаанаар төвхнүүлсэн агуу ухаантан билэгтэн. Тийм учраас Монголчууд ЧИНГИС хаанаа тэргүүндээ залж бурханчилж ирсэн юм. Тиймгүй нэгэн дайнч харгис балмад хүнийг биширч ахин цус нөж хүсэхдээ билэг сургаалийг нь ХАЙРЛАЖ-ХАДГАЛЖ-ХАМГААЛЖ ирсэн юм биш. ЧИНГИС хааны билэг сургаалд дайн хийх бусдыг дарлах нэг ч санаа байдаггүй. Монголоо нэгтгэхдээ Монголчуудаа ер хядаагүй...Хүн төрөлхтний түүх соёлд ЧИНГИС хааны нэр алдар, алдаа оноотойгоо мөнхрөх жамтайг " Хоёрдох мянган жилийн дэлхийн тэргүүн суут хүн" - ээр тодруулсан шалгаруулалтын дүгнэлтэд " Өнгөрсөн мянган жилд гарсан хамгийн том үйл явдал бол цэвэр нэг л үндэстэн дэлхий даяар сүр хүчээ бүрэн төгс илтгэж чадсан явдал юм. ЧИНГИС хаан болон түүний залгамжлагчид Европ Азийг хамарсан чөлөөт худалдааны асар уудам бүсийг бүрдүүлж улмаар өрнө дорнын соёл иргэншлийн хэлхээ холбоог бэхжүүлж өгсөн юм. Тэд интернет бүтээгдэхээс 700 жилийн өмнө дэлхийг холбосон сүлжээг анх бий болгожээ, ЧИНГИС хаан бол хүн хүч, шинэ арга технологийг сүлжилдүүлэн дэлхий ертөнцийг ойртуулан нягтруулсан хүн " бусдаас илүү ОЙ БИЛЭГТЭЙ ( сүнстэй ) , өөрийн тойрогт асар олон ШУДАРГА НӨХДИЙГ бүрэлдүүлж чадсан учир хүчтэй дайснаа хялбар ялж байжээ" гэжээ. Дэлхийн өөр бусад улс орнуудад гаргасан дэлхийн суут 10, 20, 50, 100, 500 хүн, 15 сод хаан зэрэг олон жагсаалтад ЧИНГИС хаан ямагт дээгүүр байранд үнэлэгдсэн байгаа нь их эзэн хаан ЧИНГИС хүн төрөлхтний соёл хөгжилд жинтэй хувь нэмэртэй болохын батлагаа юм. Үнэхээр 13-14 р зуунд эх газрыг эзэгнэсэн ЧИНГИС хааны аян дайны үйл явдлыг дурлахгүй бол дэлхийн түүх бичлэгт цагаан зай гарна. ЧИНГИС хааны удирдан жолоодох ухааны үндэс болсон бизнесийн гүн ухааныг Америкт хэрхэн үнэлж байгааг Солонгосын Ким Жон Ре тодорхой нотлон үзүүлсэн байдаг. Америкийн нэгэн зуучлагч компани " Лидер вали" -ийн зөвлөх Мик Эйч бичсэнийг зохиолч эшлэх тэмдэглэснийг үзвэл ЧИНГИС хааны удирдан арга барилыг дөрвөн Е - ээр тайлбарласан байна. Үүнд :

1. Аливааг урьдчилан харах чадвар - ENVISION

2. Түүнийгээ хэрэгжүүлэх чадвар - ENABLE

3. Түүнийгээ хэрэгжүүлэх эрч хүч - ENERGIZE .

4. Гүйцэтгэгчид эрх мэдэл олгох - EMPOWER гэжээ. Мянган жилийн түүхэн хүн" номын зохиолч Ким Жон Рэ - гийн бичсэнээр ЧИНГИС хааны онцгой шинж болох нээлттэй чанар, үйл ажиллагаа нь зарим үед түүнийг хүн биш юм шиг сэтгэгдэл төрүүлнэ...".ЧИНГИС хаан үнэхээр тэр чигээрээ ПРАГМАТИК хүн " байжээ. Сүүлийн жилүүдэд Америкийн Жек Ведерфорд, Солонгосын Ким Жон Рэ, Дундад улсын Жу Ёо Тин, Оросын Н. Кычанов зэрэг олон судлаачид их хааны үйл хэргийн үнэнийг нээхээр чармайж ЧИНГИС хааны түүхэнд эзлэх байр суурийн талаар сонирхолтой үнэлэлт дүгнэлт хийсэн нь Эренжин Харж Даван, Б.Я. Владимирцов, Ж. Неру, Сайшаалт, Лев Гумилев нарын тулхтай хашир судлаачдын үйл хэргийг өртөөлсөн гэж үзэх үндэстэй. Тухайлбал Энэтхэгийн төр нийгмийн суут зүтгэлтэн Жавхарлал Неру " ЧИНГИС хаан бол түүхэн дэх цэрэг дайны аугаа их мэдлэгтэн, удирдан жолоодогч байсан бөгөөд түүнтэй харьцуулахад Македоны Александр, Юлий Цезарь нар өчүүхэн амьтад байжээ" гэж түүний хүн төрөлхтний түүхэнд эзлэх байр суурийг тодорхойлсон. Их хааны талаархи үнэлэлтийн өөр нэг согогтой тал нь түүхийн үйл явдлын ерөнхий төлөв байдлыг буруу ухаарсантай холбоотой бөгөөд тухайлбал дэлхийг байлдан дагуулагч, ертөнцийг эзлэгч гэх мэт дэврүүн дүгнэлтүүд нэн өргөн хүрээтэй байна. Үнэн хэрэгтээ оргодол мэргэдүүдийг Хибчаг орогнуулж өмгөөлөгчийн бол, зугатсан Хибчагуудыг Орос ивээлдээ багтаан ЧИНГИС хааны элч нарыг хоморголон алаагүй бол, ялагдсан Оросын вангууд болон дүрсэлсэн Хибчагуудыг Европ найр тавин томоогүй бол, ЧИНГИСИЙН цэргээс зугтсан 400 мянган Хибчагууд холилдсон эсэргүүцэгчдийг Унгарын 4-р Бела хаан газар олгож унтаагүй бол Монголын цэрэг тэр хол замыг туулах гүй байсан. Тэд уулын цаана уул байна гэж уулгалан довтолж байлдаан хийгээгүй юм. Тэгээд ч уг шийдвэрийг ЧИНГИС хаан ганцаар гаргаагүй, СЭЦДИЙН ЗӨВЛӨЛ ИХ ХУРИЛДАЙГААР гаргасан ИХ ЗАСАГ хуулинд нэмэлт оруулсан, урьдчилсан нарийн төлөвлөлт зорилгод суурилсан ХАМТЫН ШИЙДВЭР байсныг санах ёстой. Энэ нь ч ЧИНГИС хаан ДАРАНГУЙЛАГЧ биш ХАМТЫН ШИЙДВЭРИЙГ ЭРХЭМЛЭГЧ байсны нотолгоо болно. ЧИНГИС хаан дэлхийг дайн байлдаанаар эзлэн аугаа их гүрэн байгуулах санаа сэдээгүй бөгөөд гагцхүү Монголын нэгдсэн гүрний ХУВЬ ЗАЯАНД аюул учруулах эсэргүүцэл дайснуудыг тэтгэсэн ДӨРВӨН ЗҮГИЙН МУУ ХААДЫН МУГУЙД БОДЛОГЫГ дарж төвшитгөн бодлого явуулсныг сэхээрэх ёстой... Харь Түвд шашныхан ЧИНГИС хааныг өөрөөс нь хойш 200 д жилийн дараа зурагдсан Очирваанийн хувилгаан бүрэлбаа мөн гэх үнэмшимгүй домог зохиож, улмаар хааны гарал угсааг Энэтхэг Түвдийн эртний хаадын удам гэж шашинтай хамаатуулах зорилгоор "Алтан товч" зэрэг олон түүхэн сурвалжуудад гуйвуулга оруулсан үеэс ТҮҮХИЙН ЗАВХРУУЛГА эхлэсэн. Монголчуудын ДЭЭД ШҮТЭЭН " ЧИНГИС ХААН" шинжлэх ухаанд чөлөөт цагийн сэдэв төдий атал, Түвд шүлэгч лам Зонхава Лувсандагвын шүтэгчдийн сүм хийд Монголоор дүүрэн. Төрийн ордны өмнө босгосон Их хааны хөшөөн дотор Очирваани буюу Чагдор, Өгэдэй хааны хөшөөн дотор Жанрайсиг ( Түвдийг ивээгч) Хубилай хааны хөшөөн дотор Манзушир ( Манжийн ивээгч) гурвын хөргийг тэдгээр Богдуудын хувилгаан дүр мөн гэж Ерөнхийлөгчийн ёслолын алба, бизнесийн хуйвалдсан Лам нар эрдэмтдийн санал зөвлөмж эсэргүүцлийг үл тоон хөсөрдүүлж харанхуй шөнөөр сэм хийгээд, өчнөөн сая төгрөгөөр равнайлан шүншиглэсэн гээд орчин цагт ч төрийн зүгээс 18 р зуунтай адил ХӨЛСӨН ХИЙРХСЭЭР. Шашинсаг шинжлэх ухаан нь ч ус балгасан мэт таг дуугүй???!!!.

Энд анхаарах бас нэг асуудал буй нь " ХОС ЁС" - ны онол юм. Күнз болон Түвдийн шашнаар Юаны төрийг барих Хубилайн няхуур бодлогыг хөнгөмсөг түүхчид уламжлалт хос ёсны бодлого барих гэж ярьж Лам нар түүнийг нь уухайлан Төрийн хэрэгт хутгалдан болсныг онцгойлон анхаарууштай???. Энд Хубилай хаан өвөө ЧИНГИС хаантайгаа адил ГУРАМСАН СЭДЭХҮЙТЭЙ байсан өв тасраагүй учир хүний газар ХОС ЁСыг хэрэгжүүлсэн ба Хархорумаас хол нийслэлээр санааг бас дурдууштай!!!. Монголчуудын дээд шүтээн " ЧИНГИС ХААН СУДЛАЛ" шинжлэх ухаанд чөлөөт цагийн сэдэв төдий атал , Түвд лам Зонхава Лувсандагва бурханчлан дан шүтэгдэж ёс зүйн цагаан шүлгүүдийг нь мэдэхгүй Тангад хэлээр уншихаар нь авралын хэмжээнд мухар сүсэглэхээ шинэ сэтгэлгээ хэмээн ухаарч , Түвд хэлтэй лам мэргэжилтнүүд хэдэн мянга болон үржиж Ард түмэн сул тэжээсээр!!!. Төрийн ёслол хүндэтгэлийн щинэ өргөөнд ЧИНГИС хааны хөргийг Түвд загвараар эши хөргөөс нь тэс өөрөөр Манжийн Канси хаан маягийн ЦАРАЙГААР бүтээх, дараа нь Очирваанийн хөргийг төслүүд амжилттай хэрэгжиж төр засаг ихээхэн хөрөнгө цацав. Үүнийг түүхийн хүрээлэн, урчуудын эвлэл зэрэг мэргэжлийн газрууд биш мөнөөх ерөнхийлөгчийн ёслолын албаны бизнес групп лам нартай хамтран амжуулжээ. Ийнхүү Их хааны нэрийг барьж Түвд шашны сүм хийдийн зардал гаргадаг бодлого хэрэгжиж буй нь ЧИНГИСИЙН ХОЙЧИС бидний эмгэнэл, гутамшиг, өнөөдрийн ЧИНГИС судлалын бодит төрх . Дэлхий нийтээрээ биднийг ЧИНГИСИЙН МОНГОЛ хэмээн хардаг. Бид Монголын ЧИНГИС гэж зөвшөөрүүлтлээ зүтгэх ёстой. Францийн Наполеон гэхээс биш Наполеоны Франц гэдэггүй биз дээр???

Монголоор гэж нэрлэж болох ҮНДЭСНИЙ ЭРДЭМ, ЭХ ОРОНЧ УХААНЫ ЕСӨН ЭРДЭМ ЭРДЭНЭЭ СУДЛАЦГААЯ !!!

ЧИНГИСИЗМ гэж ухаарах Монгол гүн ухаан, бахархалт түүхээ үнэнээр нь судалж билэг сургаалиудыг нь ШҮТЭЦГЭЭЕ!!!,

МУНХРАЛ, ДОЛИГОНОЛ, АЛБАРХАЛ, ШУНАМХАЙРЛЫН харь үзлүүдээс холдож Монгол Ухаан Эрдмээ АРИУН СҮҮ мэт НАНДИГНАН САЯ !!!. Харийн элдэв үзэл сурталжлалаа ( Манжид,түвдизм, коммунизм, либерализм гэх мэтийн) больж Монгол Ухаанаараа УЛС ТӨРЖИН гадаадын гайхамшгуудаас гар хумхилгүй өөрийн шүүж ухаанаа уралдуулан эх орон улс гүрнээ мандуулан ХӨГЖҮҮЛЦГЭЭЕ !!!

Харийн үзлүүдийн ХИЙРХЭЛ ХЭНЭЭРХЛЭЭ гээж АВАХ ГЭЭХИЙН ЦАРААТАЙ УХААНААР хандан өөрсдийгөө ОРШУУЛЖ биш ОРЧУУЛЖ ХЭРЭГЛЭЦГЭЭЕ !!!.

Эх орон бол үзлийн хоосон нийлэх зүйл биш өвөг дээдсээс бидэнд заяасан үе удмаараа мөнхөд амьдрах бодит Оршихуй Орон. Иймээс ч бид төрүүлсэн эхийнхээ ачлал, халуун сүү, хайр энэрэлтэй зүйрлэн " Эх орон, Эх нутаг" гэх мэтээр бахархан нэрлэдэг? ИХ ХААН ЧИНГИС маань ХАЙРЛАН- ХАМГААЛЖ- ХАДГАЛАН бидэнд өвлөсөн гэдгийг мартаж үл болно!!!.

Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү

Бусад мэдээ

Mar 12, 2024 90

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/