http://www.zoofirma.ru/

БАРУУН ХЯЗГААРТ ХЭЭРИЙН ОНГОНД
2013 онд. Өнө эртнээс өнөө хүрч ирсэн эртний түүхт Баян-Өлгий аймагт орших бөөгийн хээрийн онгонд залбирах хувь тохиов. Эртнээс энд амьдарч ирсэн монголчууд нутгаа орхин их нүүдэл хийж, цөөн хэдэн урианхай, тува нар энэ нутагдаа эзэн байснаа илтгэн үлджээ.
Монголын түүхэнд Толбо нуурын тулалдаан болсон тэр их нууртай хаяа дэрлэн амьдрах цөөн хэдэн урианхайчуудын дунд гал бадарч , сэтгэл хөдөлгөсөн өдрүүд байлаа. Их тахилга хийх тухай цуурай айлаас айл дамжин түгэж, зон олон баяссан тэр өдрүүдийг мартахын аргагүй билээ.
Тахилгын бэлтгэл ажил хангахаар хэд хоногийн өмнө ирсэн бид юуны өмнө хээрийн онгодод залбирч хүндэтгэл үзүүлэв. Өмнө ирсэн бас нэг шалтгаан нь энэ л газарт бөөгийн онгод татах үйл явдал өрнөсөн билээ. Тэр болгон тохиогоод байдаггүй үйл явдал өрнөж байлаа.

zxc4513
zxc4513
zxc4516
zxc4516
zxc4517
zxc4517
zxc4518
zxc4518
zxc4519
zxc4519
Previous Next Play Pause
zxc4513 zxc4516 zxc4517 zxc4518 zxc4519