Уншиж байна...

Манайх Баянзүрх сумаас нүүхдээ Жадамбын Батбаатар жолоочтой “Газ-53” машинаар Улаан-Уул суманд очиж буусан. Тэндээс нөхөр А.Баасанхүү маань Батбаатар жолоочтой хамт Цагааннуур сумнаас Баяраа гэж айл нүүлгэнэ хот руу нүүж байгаа айл юм гэлцээд явсан. Тэгээд тэр айлыг Тоомын бригад дээр буулгаж өгөөд Баянзүрх сумаас нөхөр маань малаа туугаад гэртээ ирж байж билээ. Сүүлд нь миний багш Хөөрөг удганы аавынх байсан нь учир ерөөлтэй байж дээ гэж боддог.

Баяраа ахынх 1990 гаруй оны үед Улаанбаатар хотод нутаглаж байгаад Хөвсгөл аймгийн Мөрөн хотод түр очих үедээ алдарт Баяр удган тэнгэрийн орондоо заларч миний багш Хөөрөг удган аавтайгаа дөрвөн өнчин дүү нараа асран хүмүүжүүлж Улаанбаатар хотод амьдарч байх үед нь авга ах Агий, Юра эгч нарынхаа хамт нөхөр бид хоёр зорин очсон.
Баяраа ах Хөөрөг багш нар маань дүү нарынхаа хамт биднийг нутгийн заншлаар халуун дулаанаар хүлээн авч бидний зорьсон хэрэг зовлон жаргалыг маш нухацтай сонсож ярилцаж зөвлөөд ил далдын ертөнцийн ялгааг таниулах багш шавийн нандин холбоо үүсгэж нарийн учигны үзүүрээс бариулж хөтөлж бас хуяглаж онгодын замд шулууруулж өгсөн ачтан билээ.
Багш минь, ээжээсээ өнчирч айлын том охин учир их үүрэг хариуцлага Хөөрөг багш аавтайгаа Хан тэнгэрийн хатан улаач 49 Хөөрөг багш маань авга ах Агий, Юра эгч нарын хамт үүрч хот төв газрын ээдрээтэй амьдралыг эвэнд нь оруулах, өсвөр насны эрэгтэй, эмэгтэй дүү нараа сурган хүмүүжүүлж өсгөх гэж яваа нь яг л миний бага насны амьдрал шиг санагдаж бас бодогдож байж билээ.
Баяраа ах маань алдартай удган ханиа өнгөрсний дараа “Тэнгэрийн улаачин түшээ” хүний үүргээ гүйцэтгэх үлдсэн уг удмын онгод тэнгэрээ зөв залж, залруулж үр хүүхдээ удган зайран болж дархад бөөгийн зөв зөөлөн идтэй шидтэй удмын үргэлжлэл болгох амаргүй давааг хашир түшээгийн чадвараар даван туулж чадсан ачтан гэж би хүндэлдэг. Баяраа ахынхан манайхан хоорондоо сайн нөхөрлөлтэй сайхан гэр бүлүүд болсон.
Миний Хөөрөг багш бол үнэхээрийн төлөв даруу, чадварлаг, залуухан үзэсгэлэнтэй бүсгүй. Удам дамжсан улаач монгол бөөгийн үүргээ сайн биелүүлдэг, онгод тэнгэрийн ёс жаягийг алдагдуулахгүй авч яваа монголын дархад бөөгийн цөөхөн улаач нарын нэгэнд зүй ёсоор тэмдэглэгдэх хүн гэж тодорхойлмоор байна.

2
2
3
3
4
4
5
5
6
6
7
7
8
8
9
9
Previous Next Play Pause
2 3 4 5 6 7 8 9

Бусад мэдээ

Apr 10, 2024 132

ӨЛГИЙ ХОТОД

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/