Уншиж байна...


Манай улс аливаа шашныг Үндсэн хуулиараа хүндэтгэж, ижил тэгш эрхтэйгээр хүлээн зөвшөөрдөг. Тиймдээ ч гадны шашны олон төрлийн урсгалууд манайд эрх чөлөөтэйгээр үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн.
Хэдэн жилийн өмнө христийн сүм хийдийн хэв маягтай байшин цөөхөн харагддаг байсан бол одоо оройдоо загалмай хадсан сүм хийд хаа сайгүй таарах болсон. Хамгийн өнгөтэй өөдтэй барилга нь христийн сүм байгааг

та ч харж буй. Нийслэлийн төв цэгээс бусад газар бүх дүүргийн нутаг дэвсгэрт, цаашлаад хөдөөх сум болгонд шахуу модон загалмайт байшин нэмж сүндэрлэсээр. Түүн дотор юу өрнөдөг нь тэр бүр тодорхой биш.
Гэтэл энэ байдал сүүлийн жилүүдэд их хэмжээгээр нэмэгдэж, өсвөр үеийн хүүхэд багачууд, нийгмийн доод давхаргын иргэдийг олноор хамруулах болсон нь ХАРДЛАГА төрүүлж байна.
Зөвхөн христ ч биш католик, лалын болон морман шашинтнууд, бидний нэрлэж мэдэхгүй өөр олон шашны урсгал хүч түрэн орж ирж, тухалж төвхнөсөөр байна. Хоёр сая гаруй монголчуудад 40 орчим төрлийн шашны урсгал байна гэсэн албан бус тоо ч буй.
Жишээлбэл: Баянзүрх дүүргийн хэмжээнд гэхэд бүртгэлтэй 133 сүм хийдээс 55 нь ямар нэг зөрчилтэй. Тэд хүүхэд залуусын тархийг угаасан зүй бус зан үйлдэлд хамруулж, тэдгээр нь гаж сэтгэлгээ, хэвийн бус байдлыг төрүүлэхүйц байгаа нь ихээхэн айдаст автуулж байна.
Аливаа зүйлийн ТУНГИЙН хэтрүүлэх аваас ХОР болдог. Манай өнөөгийн энэ нийгэмд ч гэсэн шашны гаж урсгалууд борооны дараах мөөг шиг олширсныг төрийн болоод мэргэжлийн байгууллагууд анхааралдаа авах цаг болсон .
Гэтэл өөрсдийн нутаг дэвсгэрт гарч буй харийн шашны зүй бус үйлдлийг таслан зогсоох ёстой төр засгийн ажилтнууд маань эсрэгээрээ тэдэнд үйлчилж, хорооныхоо хүмүүсийн бүртгэл мэдээллийг өгөөд зогсохгүй орон байраар хангаж байгаа нь наанадаж төрийн албан хаагчийн ёс зүйд, цаашлаад улс орны үндэсний аюулгүй байдалд хамаагүй гэж үү гэсэн асуулт эндээс гарч ирж байна. Шүтэх, эс шүтэх хувь хүний эрхийг “сайн дур”-ын гэх сайхан нэрийн дор хүчээр шүтүүлэх албадлага болгон хувиргаж байгаа үүн шиг, үүнээс ч ноцтой үйлдэл хаа сайгүй өрнөсөөр л байна.
Улс орны ирээдүй болсон балчир хүүхдүүд, үзэл бодол нь хараахан төлөвшиж амжаагүй байгаа залуус гадны шашны сөрөг нөлөөнд угаагдан эх орноо гэсэн сэтгэлгүй, харийн хүнийг шүтэн биширч хөл толгойгоогоо олохоо больсныг харахад үнэхээр харамсалтай.
Бидний ядуу буурай, өлмөн зэлмүүн байдлыг ашиглан энэ мэтээр явсаар байвал улс орны дархлаа болсон СОЁЛ, уламжлал орхигдох болно.
Гэвч одоо монголчууд өөр хоорондоо улс төрийн талцалтай, нийт иргэдийн талаас илүү нь ядуу, оюун санаа нь булингартай байгаа үед олон шашныг хязгаарлах төрийн зохицуулалт яалт ч үгүй ШААРДАГДАЖ байна.
Б.Ганжавхлан

Бусад мэдээ

Mar 07, 2024 285

БАЛЖИР УДГАН

Mar 04, 2024 101

УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Feb 28, 2024 177

БӨӨ ГЭЖ ЮУ ВЭ

Feb 28, 2024 1897

ГОВЬ-АЛТАЙД

Feb 23, 2024 146

АНХНЫ УУЛЗАЛТ

Feb 20, 2024 190

НАЛЖИР УДГАН

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/