Баян өлгий аймгийн төв өлгий хотод МБНЭ-ийн удирдлагууд төр захиргаа, олон нийтийн төлөөлөлтэй уулзаж ярилцсан билээ. МБНЭ-ийн ерөнхийлөгч Д.Жаргалсайхан аймгийн ИТХ-ийн төлөөлөгч Нансалмаа нар аймгийн засаг дарга, прокурор, хилийн цэрэг, зэвсэгт хүчин, цагдаа болон хүчний байгууллагын удирдлагуудтай уулзсан. Мөн МАН-ын хороон даргатай уулзсан билээ.
Цаст хайрханы тахилгад өндөр ач холбогдол өгч, зохион байгуулалт дэг журмаараа бусдад үлгэрлэн оролцсон Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн их зайран П.Ганболд тэргүүтэй аймгийн төлөөллийг тусгайлан хүлээн авч баяр хүргэж оролцогчидод шагнал гардуулсан байна.
Биднийг Өлгий хотод байх хугацаанд уулын оройгоор цас хаялж хур хайрласан билээ. Өлгий хотод байх хугацаандаа МБНЭ-ийн бүрэлдэхүүн Казак үндэстний түүх дурсгалын газруудаар орж үзлээ.
Тахилгад оролцогсод Баян өлгийн хотгорын нүүрсний уурхайг дайран Увсын нутгийн зүг зорисон юм.