Уншиж байна...

Монгол улс 1990 оноос хойш аль ч шашны хувьд диваажингийн орон, эрх чөлөөт арал болж, янз бүрийн шашны бусад улс орнуудад хавчигдсан хориотой урсгалууд ямар ч хориггүйгээр үндсэн шашинтайгаа зэрэгцэн эрх тэгш хөгжиж эхэлсэн. Ийм нөхцөлд уугуул шүтлэг болох бөө мөргөл дахин сэргэсэнд гайхах юм байсангүй.

Харин шүтэх бишрэх эрхээ урт удаан хугацаанд хориулж, шашингүйн үзлээр олон жил тархиа угаалгасан ард түмнийг нэг л өдөр хорионоос нь чөлөөлөөд дур зоргоор нь орхичихоор юу гээч болдог нь жинхэнэ хачирхалтай үзэгдэл байв.
Ийнхүү монголчууд бөө шүтлэгтэй дахин золгов. Нэгэнт төсөөрөөд олон зууныг элээсэн болохоор олон зүйл тодорхой бус байлаа. Олон зууны түүхэн дарамтыг тэсч үлдсэн бөө мөргөлийн үлдэц нь уугуул төрхөө алдаж, өөр бусад шашны ёс заншил, бусад ард түмний үйлтэй эрлийз болсон, эсвэл цаг үе, орчны нөлөөгөөр ихээхэн гажуудсан, уугуул чанараа гээсэн байв. Нэгэн цагт бусдаас хуулбарласан, эсвэл бусадтай эвцснээ уугуул юм гэж итгэдэг, мөн нэгэн цагт бусдад булаалгасан зүйлээ угаасаа манайх биш гэж боддог болчихсон байв. Ийм л холион бантан дунд бөө шүтлэг монгол улсад xx-xxi зууны зааг үеэр эргэн иржээ.
Хэдийгээр дэлхийн бөө судлаачдын анхаарлыг монгол бөө багагүй татаж байгаа ч харьцангуй бага судлагдсан гэж хэлж болно. Монгол бөөг сибирийн шаман, африкийн вудутай адилтган нэг хэмжүүрт оруулах гэвэл судалгаа хуудуутай болно. Монголчуудын "хар шүтлэг" гэсэн ойлголт европын орнуудын "хар шүтлэг" гэх ойлголтоос зөрүүтэй. Монголчуудын "тэнгэр" нь буддын шашин, христийн religion, исламын din, тэр бүү хэл шаманизмын олон тэнгэр бурхдаас өөр ойлголт. Энэхүү ойлголт, нэр томьёоны зөрүүг үл харгалзан бөө мөргөлийн тухай дэлхий дахинд хэвшсэн нийтлэг ойлголтын үүднээс монгол бөөг тайлбарлах нь учир дутагдалтай.
Урианхан Б.Галаарид

 

Бусад мэдээ

Mar 30, 2024 108

ДАЛД ЕРТӨНЦ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/