Уншиж байна...

МБНЭ-ийн дэргэд “Залуучуудын байгууллага” үүссэн байгуулагаад удаагүй байгаа билээ. Бид өмнө нь залуучуудын байгууллагын үйл ажиллагааны тухай та бүхэнд мэдээлж байсан. Мөнх тэнгэр шүтлэгт залуучууд маань нэгдээд удаагүй ч хийсэн тодорхой ажлуудаар морин жилээ үдэж, “Галзууруулагч” хэмээх “Хонь” жилтэйгээ золгож байна. МБНЭ-ийн Дээд Цэцийн Залуучуудын Зөвлөлөөс сар шинийг тохиолдуулан “Тэнгэрлэг залуус” аяныг зохион байгууллаа.

 

“Тэнгэрлэг залуус-1” аяныг эхний ээлжинд 2015 оны 2 дугаар сарын эхний арав хоногт зохион байгуулж энэ хүрээнд амьдралын боломж муутай, эх орныхоо төлөө хөдөлмөрлөж залуу халуун насаа зориулсан ахмадууддаа бэлэг тараасан билээ. Мөнх тэнгэрээ шүтэн дээдэлдэг залуучууд ахмадууддаа хүндэтгэл үзүүлсэн энэ ажиллагаа ахмадуудынхаа сэтгэлд хүрсэн сайхан ажил болж өнгөрснийг та бүхэн харсан бизээ.
“Тэнгэрлэг залуус-2” аяныг хоёрдугаар ээлжинд 2015 оны 2 дугаар сарын дунд арав хоногт зохион байгууллаа. Энэ аяны хүрээнд МБНЭ-ийн “Залуучуудын байгууллага”-ын төлөөлөл Нийслэлийн Сонгино хайрхан дүүргийн алслагдсан хороонуудад, амжиргааны төвшин доогуур айл өрхүүдэд өөрсдийн биеэр очиж ажиллаж, цагаан сарын бэлэг түгээх ажил зохион байгууллаа.
Алслагдсан хороонуудад, амжиргааны төвшин доогуур айл өрхүүдээр олж очиход тухайн хорооны цагдаагийн ажилтангууд тусалж байлаа. Өөрийн хариуцсан хорооны айл өрхүүдийн байдлыг сайн мэддэг тэдний туслалцаа бидэнд цаг хэмнэхэд их тус болсон. Ихэнх айлуудад бага насны олон хүүхдүүдтэй эмэгтэйчүүд угтаж байлаа. Зарим гэрт бага насны хүүхдүүд үлдсэн хажуу хөршүүд нь давхар харж байдаг өрхтэй ч тааралдав.
Энэ аянд оролцох хүсэлтэй Мөнх тэнгэрийн шүтлэгтэй залуучууд, шүтлэгтэнгүүдийг МБНЭ-ийн сайт, фейсбүкээр холбогдож болно.
Та бүхэнд Мөнх тэнгэрээ шүтдэг залуучуудын байгууллагаас санаачилсан “Тэнгэрлэг залуус” аянд идэвхтэй оролцож, хамтран ажиллахыг уриалж байна.
“Тэнгэрлэг залуус-2” аянд МБНЭ-ийн гишүүн Б.Чанцал, Б.Солонго, Ц.Мөнхбаяр, Б.Байгалтаа, Ч.Наранчимэг, Н.Нарангэрэл, Н.Гэрлээ нарын гишүүд идэвхи санаачлагатай ажиллаж байгаад нь МБНЭ-ийн болон дээд цэцийн гишүүдийн зүгээс баяр хүргэж байна.
Б.Банзрагч

20150215_151729
20150215_151729
20150215_152057
20150215_152057
20150215_152256
20150215_152256
20150215_154455
20150215_154455
zaluuchuud
zaluuchuud
zaluuchuuudiih
zaluuchuuudiih
zaluucxhuuud
zaluucxhuuud
Previous Next Play Pause
20150215_151729 20150215_152057 20150215_152256 20150215_154455 zaluuchuud zaluuchuuudiih zaluucxhuuud

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/