Уншиж байна...

 

Уламжлалт бөө мөргөлийнхөө ёс заншилаа ор тас мартаж гээчихээд, " Ханш нээх " хэмээх харь ёсны үхэгсдийн шанш бунханыг эргэж, сэлбэдэг энэ өдөр уул ус, ургамал мод тахидаг ёс бөө мөргөлд хэзээ ч байгаагүйг

анхаарах нь зүйн хэрэг юм. Уулс хангай бүрэн сэрж, ус мөрөн гүйцэтэд гэсч урсаагүй, ургамал мод ургаж эхлээгүй энэ цаг үед тэнгэрийн ёс хэмээн бөө мөргөлийн нэрийг зээлдэн тахилга тайлга хийх нь жинхэнэ бөөгийн " Хийрхэл " бус биш үү?. Гол мөрний мөс хайлж, цөн түрэх энэ үед харь холоос Монгол газар нутагт усны шувуу нүүдлэн ирж урин дулаан болоход " Шувууны зад " барьж идээ будаа, сүү сааль элбэг болохыг бэлэгдэн монголчууд оюуны шижмээ нэгэн жолоон дор болгодог ёсыг гуйвуулж, уул овоо, ургаа мод тахиж байгаа нь тайлга тахилгын уламжлалт ёсоо мөхөж буй хэрэг юм . .
Харь холын газраас
Халх Монгол нутагт минь
Хөх тэнгэрийн жигүүртэн
Хөвөн дүүлэх шувууд ирэв.
Даяар олон баясан цэнгэж
Даян дэлхийгээс шувууд цуглан
Орон хангайг минь чимэглэх
Жигүүртэн шувуудыг урин дуудъя
Хамгийн дээд
Хөх мөнх тэнгэрт
Хан газар усны эздэд
99-н цагаагчны сүүг
Есөн ес сацнам
Эерэсэн эерсчү
Баярсан баясчу
Эгээл зарлиг-эер өгтүгэй.
Дүүрэн ес сацнам
Их өчиг амтат их
Цагаан цацалт
Цэгээ сүүгээр
Цацан цацан холбогдоё
Цэгээнд цод
Сүүнд цад.
Өдөр бүр ариун хөхүүр дүүртүгэй
Торх үл багатах тостой
Сав үл багтах өрөмтэй
Тогоо товойн барзайх хусамтай
Арвин амтат идээт болтугай
Зун, өвөл, хавар, намар ялгалгүй
Элбэг баян идээт болтугай
Өвс усан элбэг, хамаг газарт мал
Харганы будаа мэт өсөх болтугай
Хан мөнх тэнгэрийн доорх
Монгол түмэн бид чинь
Хамгаар элбэг болоод эхэс доодосгүй
Өвгөд эмгэд, их бага настан бүгд
Өлзий хутаг дэлгэрэх болтугай.

ГОТОВ

Бусад мэдээ

Mar 07, 2024 289

БАЛЖИР УДГАН

Mar 04, 2024 101

УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Feb 28, 2024 177

БӨӨ ГЭЖ ЮУ ВЭ

Feb 28, 2024 1897

ГОВЬ-АЛТАЙД

Feb 23, 2024 146

АНХНЫ УУЛЗАЛТ

Feb 20, 2024 190

НАЛЖИР УДГАН

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/